Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд орон зайгаа эзэлж чадсан бүсгүй бол UA Консалтинг ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирал А.Урангоо. Хэр баргийн юманд барьц алдахааргүй харагддаг тэрээр өөрийн цахим хуудаснаа уураа гаргаж, эзэнтэй пост бичжээ.


Тэрээр “Яг үнэндээ хувийн хэвшилээс олигтой ажиллаж чадах зах зээлийг олж хардаггүй залуус улс төр гэж цүнх барьж гүйдэг байх. Өөрийн хөрөнгөгүй байж тийшээ орж яахнав дээ, цохиулна шд. Биеээ зас! Гэрээ зас! Ядаж 8% зээлээ төлж дуусгачаад далдаганаасай. Нэг цаг үед дараагийн 50жил энэ жижигхэн Монголдоо мөр зэрэгцэж алхана, 4жил хүрэхгүй хугацаанд байх албан тушаалаа мөнхийн юм шиг эндүүрэх хэрэггүй.

Чи бид 2-н карьер өөр ч, ирээдүйд цойлох амжилтууд маань бас өөр байна байх!” гэжээ.