Короновирусын улмаас нэр нь тодорсон Д.Дэмбэрэлнямбуу гэж хэн бэ


УОК-оос 21 хоног тусгаарлагдаж, гэртээ гадуур гарсан жолоочийн гэр бүлээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоогдоод буй. Вирус тээгч жолооч Б.Д нь 21 хоногийн карантенаас гарангуутаа дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн байдаг.
Нийгэмд тус тоглолтыг хийсэн залуу уран бүтээлчийг буруутгах аяс мэр сэр явах болжээ. Анхны тоглолтынх нь дараа ийм асуудал үүсч, цахим орчинд шүүмжлэлд өртөөд буй дуучин Д.Дэмбэрэлнямбуу нийт үзэгчдээ айдаст автуулсан тул чин сэтгэлээсээ уучлал хүссэн байна.

Мөн тэрээр тоглолт үзсэн нийт үзэгчдээ өөрсдийн идэвхи санаачлагаар сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүссэн байна.


Дуучин Дамирангийн Дэмбэрэлнямбуу Увс аймгийн Тэс сумын харъяат юм. Өдгөө 25 настай тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын том хүү бөгөөд дунд сургуулийн сурагч байхаасаа дуулж аймаг, улсын чанартай хүүхдийн дууны тэмцээнүүдэд оролцож байжээ.
Урлагийн замд түүнийг хөтөлсөн хүн бол нутгийн ах МУГЖ С.Жавхлан гэнэ.
Дуучин Д.Дэмбэрэлнямбуу эхнэр охины хамт амьдардаг.