Нарны аймгийн жижиг гаригуудаас манай дэлхий дээр унасан хэлтэрхийг солир гэнэ.
Дэлхийн агаар мандал руу жил тутам ойролцоогоор 100 сая шахам ийм хэлтэрхий нэвтрэн орж ирдэг боловч тун бага хувь нь буюу 1500 орчим нь газарт унадгийг судлаачид тогтоожэээ.


Сансрын эдгээр биет газрын татах хүчний нөлөөгөөр их бууны сумнаас олон дахин илүү хурдтай буухдаа агаарын эсэргүүцэлтэ тулгаран ихэд халж улайсан шатдаг. Хурц гэрэл татуулан зурсхийх нь цэлмэг шөнийн тэнгэрт бүр ч тод харагдана. Үүнийг солир харвах гэнэ. Байгалийн энэ үзэгдлийг хуучин цагт буддын шашны лам хуврагууд <<од харвах >> гэж нэрлэн <<тэнгэрт хичнээн од байвал дэлхий дээр төчнөөн хүн байдаг, нэг од харвах нь нэг хүнн таалал болсны дохио тул харваж байгаа одны зүг харж үл болно. Харвал тэр хүний сүнсийг аваад явчихна>> гэж сүсэгтэн олныг мунхруулдаг байв.

Янз бүрийн солир нь голчлон төмөр, цахиур, магни, хүхэр, хөнгөн цагаан, кальци, дик зэрэг химийн язгуур махбодоос тогтох бөгөөд дэлхийд нээгдээгүй язгуур махбод түүнээс олдоогүй байна. Энэ бол нар, сар, од, гариг, орчлонгийн бүх эрхэс гарал үүсэл нэгтэй болохын гэрч юм.
Солирыг төмөр, төмөр-чулуу, чулуу-шилэн солир гэж ангилна. Манай оронд солир элбэг олддог. Одоо Мөнгөн дөш (20 т), Аж богд II (582,2 кг), Манлай (166,8 кг) зэрэг төмөр, Тамир цэцэрлэг (172 кг), Ноён уул (103,0 кг) зэрэг төмөр чулуун, Ноён богд, Аж богд 1, Матад мэтийн чулуу, Хэрлэн хэмээх шилэн (техтит) солир (33,2 кг) зэрэг арав гаруй солир олдоод байна.
Эдгээрээс хамгийн хүнд нь Ховд аймгийн Булган сумын нутагт байдаг. Мөнгөн дөш гэдэг солир юм. Мөнгөн дөш бол Өмнөд Африк , Гренланд, Мексикээс олдсон Гоба (60 т), Кейп-Йорк (32 т) Бакубирит (27 т) гэдэг солируудын дараа орох хүнд төмөр солир юм.

Судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа солирын нэг нь Хэрлэн гэдэг шилэн солир болно. 1950 оны III сарын 22-ны 01 цагт Хэрэн голоос урагш 80 км Энгэр шанд гэдэг газар энэ солир их чимээ гаргаж, цэнхэр ногоон дөл үүсгэн унасныг олон хүн үзжээ. Уг солир унахдаа эргэн тойрныхоо хөр зузаан цасыг хайлуулан, зургаан ханатай гэрийн буйрын чинээ газрын өвс ургамлыг шатааж, гүн өрх гарган шигдсэн байв. Ийм шилэн солир анх 1787 онд Чехословакаас, дараа нь ЗХУ, АНУ, Зааны Ясан Эрэг, Өмнөд АЗи, Австралиас олдсон боловч тэдгээрийн унахыг хүн үзээгүй учир солир мөн эсэхэд эргэлзсээр байв. Харин 1969 онд эх дэлхийд авчирсан сарны хөрсний дээж доторх нэгэн төрлийн чулуулгийн найрлага шилэн солирынхтой адил байсан явдал шилэн солир сансрын биет мөнийг батлах чухал баримт болжээ.