Хас банкны Ерөнхий захирал асан УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг бизнес, банкны салбарынхан сайн мэддэг.


Монгол HD телевизийн “Шарк танк” шоу нэвтрүүлэг түүнийг олон нийтэд танилцуулсан гэхэд болно.
Банкны хүүг бууруулахад чиглэж ажиллана хэмээн УИХ-д сонгогдсон тэрээр яг одоо өөрийн инстграмм хуудсаараа банкны хүүгийн асуудлаар судалгаа явуулж байна. Уг судалгаа хүн бүрт нээлттэй ажээ.
Г. Амартүвшин Брюсселийн Европын Их сургуульд бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан, өндөр мэдлэг боловсролтой, Их номч Бямбын Ринченгийн зээнцэр хүү юм.

Банк, санхүүгийн салбарын нууц ноёнтнуудын нэг байсан тэрбээр телевизийн шоунд оролцсоноороо өөрийгөө тодорхой хэмжээнд нээсэн. Бас түүний загварын мэдрэмж, өнгө өнгийн оймс, зангианы сонголт нь охид, бүсгүйчүүдийн ярианы сэдэв болсон байх.

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг эрхэм шаркийн гэргий чамгүй бизнес эрхлэгч гэгддэг юм билээ. Түүний гэргийг Б.Дэлгэрмаа гэдэг бөгөөд алдартай luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээсэн салбарыг удирдаж байсан, бизнес хатагтай. Найман жил Монголын хэрэглэгчдэд үйлчилсэн Louis Vuitton Mongolia 2018 оны зун үйл ажиллагаагаа зогсоож, дэлгүүрээ хаасан билээ.