Нийтийн дуучид гэхээр дээл малгай агссан, борог бааздуухан имижээр төсөөлөгддөг нь нууц биш. Энэ имиж, төсөөллийг тэс цохих гэсэн аятай нийтийн дуучид дунд хэд хэд энгэрээ задгай даашинзаар гоёсон эмэгтэйчүүд байдаг.

Д.Бурмаа

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа.

А.Түмэнөлзий

Олон сайхан ХИТ дууны эзэн Уран яруухан энэ цагийн нийтийн дуучдын шилдэг эмэгтэй төлөөлөл яахын аргагүй СТА А.Түмэн-Өлзий.

П.Жимсээ

Нэг хэсэг мартагдаад байсан “Таван эрдэнэ” дууг дахин амилуулж, ард түмний хүртээл болгосон залуу дуучин Пүрэвжавын Жимсээ. П.Жимсээг найз нөхөд нь хошин мэдрэмжтэй бүсгүй гэлцдэг юм билээ. Харин дуучин бүсгүйг ойр дотныхон нь “Жимсгэнэ” хэмээн өхөөрдөж дууддаг бөгөөд тэрбээр энэ бүхэнд хэдийнэ дасал болжээ.

Б.Уранзаяа

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн дараа Увс аймаг авьяаслаг уран бүтээлчдээрээ тэргүүлдэг. Тэгвэл Увс аймгаас төрөн гарсан олон арван авьяаслаг уран бүтээлч нараас эгч дүү гурван бүсгүй ялгарах боллоо.

Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа гэх дуучин бүсгүйчүүд нутаг усныхаа нэрийг гаргахын сацуу уран бүтээлээрээ өнөө үеийн дуучдыг тэргүүлж байна. Ардын дууч Д.Бурмааг андахгүй таньж байгаа олон бол дуучин Б.Уранзаяаг дуучин Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь хүмүүс танимхайрах болсон. Тэгвэл энэ удаад тод танилцуулах гэж байгаа бүсгүйг Б.Уранзаяа гэдэг. Хоёр эгчийнхээ хажууд нэр нь тэр бүр олонд танигдаагүй ч дуу хоолой, гадаад үзэмжээрээ олон нийтийн анхаарлын төвд орж ирээд байна. Нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх нэмэн дуу хоолой, царай төрхөөрөө бусдаасаа ялгарч харагддаг Б.Уранзаяаг зохиолын дууны үзэсгэлэнт гүнж гэх болж.

Э.Чулуунчимэг

Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, намбыг бий болгоод байгаа дуучин бол Э.Чулуунчимэг. Анх “Санаандгүй учирсан дурлал” хэмээх дуугаараа тодорч гарч ирсэн хүчирхэг дуучин.

Б.Чанцалдулам

Бүсгүй хүний уяхан хоолой бүлээн орчлонг бүтэн болгодог билээ. “Учрал холын чамтайгаа”, “Ижийдээ ирлээ”, “Дууланхан хүлээе”, “Хөөрхөн л юм чинь”, “Гомдох эрхгүй” зэрэг олон дуугаараа олны хайр, талархлыг хүлээж яваа уянгалаг хоолойтой үзэсгэлэнт дуучин бүсгүй бол СТА Б.Чанцалдулам.

Х.Мөнгөнцэцэг

Нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирсэн залуу дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч” хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш “Улаан пальто” киноны дуу болох “Бүүвэйн аялгуу”-г амьдруулж үзэгчдэд хэдийнэ танигдсан нэгэн.Түүнийг зохиолын дууны отгон гүнж гэдэг гэсэн шүү. Ямартай ч дуучин бүсгүй “гүнж” гэх тодотголдоо дуртай.

Б.Хандмаа

Үзэгч олны дуулах дуртай, зүрхэнд хоногшсон Хот айл, Ханийн жаргал, Ховорхон цэцэг зэрэг олон сайхан дууг түмэн олноо хүргэсэн СТА дуучин Б.Хандмаа. Нийтийэн дуучид дундаа царайгаараа дээгүүр ордог гэнэ шүү