Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн.

Мөнхийн залуу хэмээгддэг Э.Одгэрэлийг хүртэл гоо сайхнаараа бүдгэрүүлж яваа тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг.

Түүнийг хувцас загварын ертөнцгүйгээр төсөөлөхын аргагүй бөгөөд тун ч загварлаг энэ хатагтай зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий.
Үргэлж үзэсгэлэнтэй байдаг Ө.Содгэрэл одоогоос 8 жилийн өмнөх давхар биетэй гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа дэлгэжээ. Ингэхдээ тэрээр “Хүүхдийн маань ирээдүйн аав энэ зургийг дарж байлаа” гэжээ. Тэрээр өдгөө охинтойгоо хамт тик ток хийж эхэлсэн нь олон хүний сонирхолыг татаад байгаа юм.


Дашрамд дуулгахад, Ө.Содгэрэлийг түүний нөхөр З.Тэмүүн хамгийн анх рекламны самбар дээрээс харж дурласан гэдэг. Тухайн үедээ “Эластин” шампуньны рекламанд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан аж. Энэ цагаас хойш тэдний хайрын түүх эхэлсэн. Тэд дундаасаа ганц охинтой.