Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн жүжигчин Баттулга буюу Батушка өдгөө “Мөрөөдлийн театраар овоглох болсон.

Өдгөө 35 настай тэрээр хөл хорионы өдрүүдэд хийх юмаа олж ядаж буй бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Карантин намайг ийм болголоо. Сонин юу байна даа” хэмээн хошигножээ.
Өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй гоонь эрийн амьдралаар амьдарсаар яваа түүнийг найзууд нь “сонирхол ондоо” хэмээн егөөддөг.

Гэвч тийм биш гэдгээ найм есөн жилийн өмнө харуулж явсан. Тэртээ 2010 оны эхээр үеийн халуухан бүсгүйчүүдийн нэг дуучин Наратай үерхэж байсан.

Гэвч Батушкаг алс холын Энэтхэг улс руу хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явснаас бол тэд хоёр тийш болсон. Гэхдээ тэд одоог хүртэл сайхан харилцаатай найзууд хэвээрээ.