СТА Энхболдын Чулуунчимэг түүний дуунууд хэн бүхний сэтгэлд н, гуниг, уянга айзам хөглөрүүлэн түгсэн билээ.

Үйлэнд уран

Бяцхан охин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг.

Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе.

Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө.

Хүүхэд нас

Энэ үедээ Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шүүгчээр суусан тэмцээнд түрүүлжээ. Нэгэн цаг үеийн урлагийн супер од, эрхэм багш бяцхан охинд “Заавал СУИС-т” ороорой гэж захиас үгээ хэлсэн нь түүний ирээдүйг заах луужин болсон гэдэг.

Санаандгүй учралаар дүүрэн

Э.Чулуунчимэг Дарханы гэртээ ээж аав, дүүгээ үлдээн хүсэл мөрөөдлөө өвөрлөн нийслэл хотноо ирж оюутан боллоо. Хоёр дээд сургууль төгсөж 6 жил суралцахдаа оюутны байранд олонтойгоо бужигнаж явсан сайхан дурсамж түүнд бий. Урлагийн сургуулийн оюутнуудын сайхан нь өөрөө л сэргэлэн байвал “халтуур” олж хийгээд зутрахгүй амьдраад байх боломжтой. Э.Чулуунчимэг оюутан байхдаа цомгоо гаргаж одоо ч хүмүүс сонсох дуртай “Санаандгүй учирсан дурлал” дуугаа хоёрдугаар курстээ дуулсан юм. Дуу төрснөөс хойш 11 жил өнгөрсөн ч одоо ч догдлом, хуучиршгүй хэвээр байдаг нь сонихон.

Маш энгийн зүйлийг фэнүүд нь анзаардаг байх. Чулуунчимэг үсний засалтаа долоон жилийн өмнөхөөс өөрчлөөгүй. Нөгөө л хэвээрээ байх нь клипнүүдээс нь харагдана.

Э.Чулуунчимэг өндөр өсгийтийн улаан хорхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт.