Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг байна.

ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8 сая хүн нас бардаг гэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, бид амьдралынхаа идэвхтэй цагийн 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бодит байдал дээр дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос 2-5 дахин муу байдаг байна. Тиймээс бид дотоод орчинд агаар бохирдуулагчдыг илрүүлэн агаарын чанарт анхаарах шаардлагатай болжээ. Химийн орц найрлагатай гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон тавилга, барилгын материалд агуулагддаг химийн хүнд элементүүд, камин зуух, пийшинг халаахад хэрэглэдэг түлшнүүд нь дотоод орчны агаарын бохирдлын шалтгаан байдаг аж. Дотоод орчны бохирлыг арилгахын тулд дараах зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Тамхи, агаарын хэт халалт, хуурайшилт хоол хийх явц зэргээс үүсэх хөгц, тоос, тоосонцор, хий дотоод орчноос үүсдэг агаарын бохирдлын голлох эх үүсвэр болдог байна

Агаарын чийгшлийг 40% байлгах, ингэснээр хөгц үүсэх нөхцөлийг бууруулна.
Хоол хийх явцад хиншүү сорогч ажиллуулж хэвших нь химийн бодис, чийг гэрт нэвчихээс сэргийлдэг байна.

Гэр, оффист тамхи татахаас татгалзах, тамхи нь 4000 гаруй химийн бодис агуулдаг бөгөөд хорт хавдар үүсгэгч 43 төрлийн бодис агуулдаг аж.

Бид гадаад орчны агаарын бохирдлыг хянаж, цэвэршүүлж чадахгүй ч дотоод орчны агаарын чанарыг хянаж бүрэн сайжруулах боломжтой юм.