САЙХАН МЭДЭЭ


Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдлээс гэр нь галд шатаж, хоёр хүүхэдтэйгээ өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд туслах аян зохион байгуулсан билээ. Бидний зохиосон аянаар 2.500.000 төгрөг бэлнээр цуглаж Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд албан ёсоор өгөөд байна.

Мөн өөр маш олон хүмүүсийн ачаар түүний гэр бүл өнөөдөр иж бүрэн тавилгатай хоёр өрөө БАЙРТАЙ боллоо. Олны хүч нийлж нэгэн гэр бүлийг ШИНЭ ОНЫ босгон дээр орох оронтой болгож чадлаа.

ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ