АНУ-ын хэмжээнд орон гэргүй 500 000 гаруй хүн байдаг бол үүний 6000 гаруй нь Сан Хосед байдаг аж. Эдгээр 6000 хүнээс 850 гаруй хүнийг орон байраар хангаж, нийгэмших, хөл дээр нь босгох зорилгоор тусалж байгаа гэнэ. Өнгөрсөн оны 2-р сард 40 байрыг ашиглалтад оруулсан бөгөөд энэ тоог нэмсээр 850 болгох юм. Орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх энэхүү төслийн зөвхөн барилгын ажилд 17 сая ам.доллар зарцуулахаар болсон байна.

Тодруулбал, хар тамхи хэрэглэдэггүй, архины хамааралгүй, ажил хийж чин сэтгэлээсээ хөл дээрээ босохыг зорьсон хүмүүсийг тусгай хөтөлбөрт хамруулан уг байранд оруулах юм. Хэдийгээр уг байр нь жижиг ч гэсэн тухтай байх боломж нөхцөлийг хангасан аж.

Сан Хосе нь 1.3 сая хүн оршин суудаг АНУ-ын Калифорни мужийн нэгэн хот юм.