Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа гэхээр хүмүүст этгээд хувцаслалт, донжтой шилтэй залуугийн дүр төрх буудаг байх.

Түүний дүр төрх, дуу хоолой хэн бүхний зүрхэнд хадгалагдаж байдаг. Харин дуу нь эгшиглэж эхлэхэд л биеэр минь ямар нэгэн хорхой гүйх шиг болж өөрийн эрхгүй хөл дээрээ үсэрмээр болдог. Рок попын урсгалд ардын хөгжмийн ритм, уртын дууны шуранхай, айзам, нугалааг анх удаа шигтгэж өгсөн нэгэн гэж өөрийгөө ам бардам хэлэх дуртай.


Тэрээр цахим хуудаснаа “Амьдрал өөрөө тэмцэл, дайн, шуурга, аз жаргал, тийм болохоор зөвхөн урагшаа!!!” хэмээжээ.

Тэрээр үслэг эдлэлээр гоёх дуртай бөгөөд илбэнх, чоно, үнэг гэх мэтийн 10-аад үслэг эдлэлтэй гэнэ шүү.