Ачтан эмнэлгийн 9 эмч, ажилтнаас коронавиурс илэрчээ

Ачтан эмнэлэг 2020 оны 12-р сарын 28-ныг хүртэл зарим тасаг нь ажилласан байна. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 04-нд үйл ажиллагаа эхлүүлэхээсээ өмнө буюу 2020-01-03-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулахад хэд хэдэн хүний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан байна. Улмаар PCR шинжилгээ хийхэд есөн хүний шинжилгээ эерэг гарчээ.

Тус эмнэлэг нь нийт 134 эмч, ажилтантай юм байна.

Тиймээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээ өгч өөрийгөө болон өрөөлийг өвчин тусах эрсдэлээс сэргийлнэ үү.