“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхаа ирэх наймдугаар сард хуримлахаар болжээ. Тодруулбал, түүнийг MCS группийн Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэж үрийн зулай үнэрлэсэн байна.

Залуу хосууд өдгөө  “Будда виста” хотхонд хамтдаа амьдраад хоёр жилийн нүүр үзэж байна. Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч Г.Анхбаярын гэргий А.Дөлгөөнийг Хас банкны сурталчилгаанд тоглосноор уншигч та бүхэн санаж буй байх.

Дашрамд дуулгахад, сүйт бүсгүй А.Дөлгөөн өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьж байжээ. Гэвч хуримлахаасаа өмнө хоёр тийш болж байсан аж. Харин  Г.Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн “Үүлэн Үст” дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Б.Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан.