УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнэ Солонгос охинтой гэдгийг та мэдэх үү. Тэрбээр 20-иод жилийн өмнө Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайрын романс үүсгэж “жан жан” болсон гэдэг. Тэрхүү хайраас ургасан “дэлбээ”-г Пак Инна гэдэг.  Сүүлийн хэдэн жил Америкт амьдарч байгаа Инна ууган охин сүүлийн гурван жил аавтайгаа ойр ойрхон уулздаг болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэрбүү хэл, эрхэм сайд маань “аавыгаа санавал, нисээд ир” гэж охиндоо командладаг гэнэ лээ.