Хараагүй хүмүүсийн хувьд дэлхийн сонгодог бүтээлийг харах нь битгий хэл юм уншихад бэрх байдаг. Тэгвэл хараагүй хүмүүст зориулан дэлхийн сонгодог бүтээлийг мэдрэх боломжийг олгосон үзэсгэлэн худалдаа гарчээ.

Тодруулбал “Hoy Toca el Prado” үзэсгэлэн худалдаанд дэлхийн алдарт бүтээлийг бодит хэмжээгээр нь товойлгох аргаар дахин бүтээсэн бөгөөд уг үзэсгэлэн 2017 оны 09-р сарын 12-нд нээж, 2017 оны 11-р сарын 26-нд буусан. Мөн тухайн бүтээлийн тайлбарыг брайль үсгээр хийсэн нь олны талархлыг хүртсэн юм.


Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан уг үзэсгэлэн Испанийн хотуудаар аялан явж, олны хүртээл болсноороо онцлогтой юм.