“Шилмэл загвар” агентлагаас загварын егртөнцөд хөл тавьсан “Мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэлийн 54 хүрч байна.

Тэрээр сүүлийн үед загварын тайз гэхээсээ илүү телевизийн кино, шоу нэвтрүүлэгт хүч үзэх болсон. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг тэрээр 54 нас хүрч байгаа ч үргэлж залуу сайхнаараа олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.