Цахим ертөнц дунд ‘дух’ хэмээх хочыг нэрийн хуудсаа болгосон Б.Цэцэгтэй эн тэнцэх идэвхтэй, шүүмжлэгч байхгүй л болов уу. Түүний карьер ‘Хадаг’ киноны гол дүрээр олонд танигдсан юм. Тэрээр нэг охинтой юм. Нийгмийн болж бүтэхгүй, дургүй хүрэм зүйлүүдээ шүүмжилсээр байдаг.

Тэрээр цахим хуудаснаа “Газар хөдөлж байгааг би өөрөө мэдэрч сэрээгүй шт. Үүрээр утас дуугараад байхаар нь хартал охины аав байна… хөөе газар хөдлөөд байна шт дээ унтаад байгаа юмуу? Охин яажын? Манай байшин хамаг юм тачигнаад бараг нурах нь 20 давхар байшин бүтэхгүй юм байна л гээд л утасаа тавилаа… би ч хурдан гэрлээ асаатал гэрлийн бүрхүүл савлахыг хараад шууд л айгаад орондоо орчихсон шт ёстой балай юм болдог гэдгийг гуч холоо гарж байж одоо л мэдэрдэг шүү… аюулгүй өнгөрсөн болхоор сэтгэл амар байгаа ч нэг зүйл хэлэх гэсэн юм. Салж сарнисан ч хосууд яагаад найзын харилцаатай үлдэж болдоггүй юм. Үр хүүхдэд ээ сайн эцэг, эх нь байж харин нэгэн цагт хайртай гээд явцгааж байсан түүнтэйгээ найзууд хэвээр үлдэхэд таниас юуч унахгүй. Сэтгэл эмтрэхгүй, гэмтэй санагдахгүй, гэмшиж гутрахгүй, өөрийгөө өрөвдөхгүй байх боломжийг бүрдүүлж байгаарай.

Хүн бүр л алддаг харин бидний өнгөрсөн түүх ирээдүйд гарах том алдаанаас бурхан холдуулж өгсөн бяцхан алдаа юм. Сайн аав байна гэдэг нь сайхан бүхнийг өмсгөөд, асуусан болгоныг нь авч өгдөг аавыг хэлдэггүй юм. Сайн аав ямарч үед үр хүүхдээ айж, ичэхээс хамгаалдаг хүнийг хэлдэг юм.

Хайр дурлал, хосын харилцаанд байсан ямарч хүмүүсийгээ эргэж харах нүүртэй төгсгөвөл насан туршдаа чамайг хайрлаж хүндэлж явдаг юм шүү” хэмээжээ.