Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа . Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн тэрээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ.

Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм.

Гэвч залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэхийн тулд “Хувьсал” продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан байдаг.

Жүжигчин Уранчимэг,Ганчимэг,Ганцэцэг нар гар сайн нийлж байсан ч бас л продакшнаа орхисон.

“Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг Д.Ганцэцэг нар “Аримун” продакшныг байгуулж анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино хийгээд амжсан.

Тэрбээр цахимд олон хүүхэдтэй болох хүсэлтэй гэдгээ нуусангүй.