У.Хүрсэлсүхийн тэргүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор боллоо. Тодруулбал өнөөдөр МАН-ын УЗ төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хэлэлцэж огцруулахыг дэмжсэн байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Улмаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх юм. Засгийн газар огцруулж байгаа асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид зөвхөн танилцуулна.

Засгийн газар огцорч байгаа тул МАН-ын бага хурал хуралдана. Улмаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахын зэрэгцээ намын даргаа солих болно. Улмаар бага хурлын шийдвэрийг МАН-ын УЗ “нягталж”, “таашаах” юм бол шинэ засгийн газар байгуулах ажлыг хурдацтай хийх болно.

Ингээд У.Хүрэлсүхтэй хамт огцорч буй засгийн газрын гишүүдээ эргэн санаж, намтар түүхийг царай төрхтэй нь хүргэж байгааг хүлээн авна уу.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)


Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)

Эрчим хүчний сайдН.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)


БСШУ-ын сайдад Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)


Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)


Гадаад харилцааны сайдад Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)


Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)


ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан (ТӨБЗ-ын газрын дарга)


Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)

Эрүүл мэндийн сайдад Б.Цогтбаатар(ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга)

Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)


Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)


Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)


Уул уурхайн сайдад Г.Ёндон (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )