Аса аваргыг анхны гэргий Тамираасаа өрх тусгаарлаж тус, тусын амьдралын зам мөрийг хөөснөөс хойш элдвийн л бүсгүйчүүдтэй нэр холбож бараг л өнөө маргаашгүй хуримын зар дуулгах нь гэх бор шувуу ниссээр ирсэн.

Хамгийн сүүлд л гэхэд Анагаахын чиглэлээр сургууль дүүргэсэн Б.Лагшми гэх бүсгүйтэй хэсэгтээ нэр холбогдож, тэдний талаар амтай бүхэн жиг жуг хийцгээж байсан. Харамсалтай нь хайрын романс нь тийм ч урт настай байгаагүй бөгөөд эхэлсэн шигээ дуулайтайхан дуусгавар болсон.

Тэгвэл аварга албан ёсны гэргийгээ танилцуулаад багаггүй хугацаа өнгөрч буй. Ийн албан ёсны гэсний учир нь хэдий олон бүсгүйчүүдтэй нэр холбогддог ч хамтдаа арга хэмжээнд ирж, аав ээжийгээ сугадуулан явж байсан тохиолдол үгүй.

Харин АШУҮИС-д эмчийн мэргэлжээр суралцдаг Отгоо хэмээх энэ бүсгүй тэрхүү орон зайг нь эзэлж чаджээ.

Аваргаас 10 гаруй насаар дүү түүнийг тэр нэгэн жилийн баяр наадмаар ирээдүйн хадам ээж, аавыгаа их л дотно сугадан гарч ирэхийг харсан олон түмэн ямартай ч аварга минь заяаны ханиа олсон бололтой шүү хэмээн ихэд баяртай байсан.