Энэ цагийн “Үйлийн гурван толгой” амьд драмын Хоролмаагаар ард түмэнд төсөөлөгддөг нийтийн дууны гүнж асан дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр эмэгтэй дүүтэй.

Дуучин Б.Болдын өрхийг татаж цайг нь чанаж эхэлсэн түүнийг хэзээ ч, хаана ч, хэнээс ч цээжээрээ хамгаалдаг ганц хүн бий. Тэр бол Х.Мөнгөнцэцэгийн дүү Х.Мөнхцацрал.

Эмч мэргэжилтэй энэ бүсгүй эгчийнхээ талаарх бүх сөрөг мэдээлэлд хүчтэй хариу барьж, хэл ам хийдэг. Гадаад төрхөөрөө дуучин Х.Мөнгөнцэцэгтэй усны дусал мэт адилхан түүнийг андуурах хүн ч олон.
Х.Мөнхцацралын хувьд өдгөө 25 настай, эмч мэргэжлээрээ ажилдаг.

Чөлөөт цаг заваараа эгчийнхээ ажилд туслаж, соёл урлагийн арга хэмжээнд хамт яваа харагддаг. Эхээсээ гурвуулаа бөгөөд хамгийн том нь олноо танигдсан дуучин Х.Мөнгөнцэцэг бол дараагийнх нь хэл амтайгаараа гайхагддаг энэ Х.Мөнхцацрал. Харин бага нь арлын Японд дунд сургуулийн сурагч байдаг гэсэн.