Ариун ариун гэхэд

Анхны хайр шиг ариухан нь хаана байна…. энэ дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Энэ бол “Би чамд хайртай” киноны дуу юм. Уг кино 1985 онд дэлгэцэнд гарч байсан. Кино зохиолыг И.Нямгаваа бичиж, ерөнхий найруулагчаар Б.Балжинням, зураглаачаар Г.Цэрэн, Бэгзийн Балжинням, зураачаар Б.Төмөрбат, хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров нар ажиллаж байжээ.

“Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууны шүлгийг МУСГЗ Д.Цэдэв, хөгжмийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров бичжээ. Энэ удаа одоо ч залуу уран бүтээлчдийн түүчээ бүтээл, монгол түмний хайртай дуу хэвээр байсаар байна.

Уг дууг хамгийн анх дуучин Дуучин Д.Хоролсүрэнгийн охин Л.Оюун-Эрдэнэ дуулж амилуулж байжээ.

Үүний дараа МУГЖ Т.Ариунаа дуулж 1996 онд гаргасан анхны “Эрос №1” цомогтоо багтаасан байдаг.

“Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн хөгжимдөж, охин Ж.Ариунжаргал “Чимгээ шоу” нэвтрүүлэгт аавыгаа оролцох үед дуулав. Энэ дууны энэ хувилбар бол өөр бусад дуучидтай харьцуулашгүй сонин содон, сэтгэл хөдөлгөм байлаа.

https://youtu.be/bibYMrFg6Og

Хамгийн сүүлд “Анхны хайр” дууг МУГЖ Вандан, Дуламсүрэн нарын ач охин Б.Дуулим шинэчлэн дуулав. Энэ дууг дуулсан хамгийн залуу дуучин бол тэр юм.

Гуч гаруй жил монголын ард түмний хайртай, дуртай дуу байж аманд аялагдаж, чихэнд ээмэг мэд зүүгдэж яваа “Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууг хэн сайн амилуулсанг мэргэн үзэгч та бүхэн тунгаах биз ээ.