Модель, тамирчин Ю.Кундыз гэх бүсгүй өнгөрсөн хугацаанд найз залуугаа тасан нууцалж байв. Ингэхдээ тэрбээр өөрийгөө “гоё сайхан амьтан” гэх бодол сэдэл төрүүлэхүйц зургуудыг цахимдаа оруулж байсан юм.

Харин түүний нууцалж байсан амраг нь Монголын толгой баячуудын нэг МТ Ганзоригийн дунд хүү Г.Содбаяр болж таарсан нь тэдний үл ойлголцол, гомдол маргаанаар олны өмнө ил болсон.


Оны өмнө л үл ойлголцол нь “зодооn” болж дууссан болох нь тодорхой байгаа ч асуудал шийдэгдээгүй, хоёр тал зохицоогүй бололтой юм. Өнөөх Ю.Кундыз гэх бүсгүй  цахим орчиндоо өнөөх л урт урт гомдлын үгээ бичсээр л байх юм.


Эр эм битгий хэл эрүү салдаг орчлон шүү дээ. Маргаанаа гэртээ шийдэж чадахгүй бол ядаж хуулийн байгууллагаар шийдүүл л дээ. Цахим орчинд нэг л их урт гомдол тунирхал бичих юм даа… Бодвол гомдол нь тайлагдаагүй юм байлгүй дээ хөөрхийс…