Сар болгоны 1-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг, хатуу чанга хүн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг, эргэлзээ гэдгийг огт мэддэггүй. Хэрвээ танд чухал шийдвэр гаргах шаардлага тулгарвал та гаргасан шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй ба ямарваа саад бэрхшээл тохиолдоход зөвхөн бухимдана уу гэхээс, шийдвэрээ өөрчлөхгүй. Та өөрийгөө бусдад онцгой гойд хүн хэмээн их тоодог ба энэ тухайгаа ил тод зарлахаас буцдаггүй. Бүтээлч үйл ажиллагаанд тань маш их амьдралын эрч хүч, аймшиггүй чин зориг илэрч байдаг. Та нийтэч зантай боловч зөвхөн өөртөө итгэдэг, өөрийн сонгосон замаар замнахыг илүүд үздэг. Та ганцаар байхаас халширдаггүй, харин ч сэтгэл хангалуун байдаг. иймэрхүү зангаасаа болоод үе үехэн найз нөхдөө орхиж явдаг. Та ганцаараа байж байгаад алдаа эндэл, ажил олох боломжоо судалж үзэх дуртай. Та шинэ боломжийг байнга хайдаг ба аз сорихоос ч буцдаггүй. Шинэлэг юм бүхнийг сонирхож татагддаг ба тэр болгоноос амьдралын эрч хүчээ нөхөж авдаг. Та зохион бүтээгчийн авьяас чадвартай болохоор боломж олдвол техникийн шинэчлэл хийхээс буцахгүй. Ер бусын сонин шийдвэр гаргаж, хүндрэлтэй нөхцөл байдлаас ч хялбархан мултардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө бүхнийг сайн муу талаас нь цэгнэж үздэг ба чингэсний эцэст зөв шийдвэр гаргаж чаддаг. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг. Бусдад тус дэм болохдоо хариу нэхдэггүй нь таны нэг сайн чанар мөн. Шинэ мэдлэг боловсрол олж авахын төлөө байнга тэмүүлдэг. Та авьяаслаг хүмүүсийг хүндэтгэн үздэг төдийгүй тэдэнд татагддаг. Хэтэрхий их ажиллаад ядарч болох талтай тул үе үе сайхан хөгжим сонсож, эсвэл бясалгал хийж, ядаргаагаа тайлж байх нь чухал. Нэгийн тоо нь таныг өвөрмөц сэтгэлгээтэй, хурц ухаантай, сэтгэн бодох чадвар сайтай болгодог. Амьдралын хүнд хэцүү нөхцөлд ч та хошигнох чадвараа алддаггүй.

Дутагдал:
Өөрийгөө хэт чухалчлах нь таныг эвгүй байдалд оруулдаг. Та бүхнийг санаснаараа хийхийг эрмэлздэг. Энэ тохиолдолд 1 тооны сөрөг давамгайлж, та бусдад туслах сонирхолгүй болдог, эсвэл хэн нэгэнд туслачихаад хариу талархал хүлээдэг. Өөрийгөө хэт их юманд бодсоноороо ойр дотны хүмүүс, найз нөхдийнхөө сэтгэл санааны байдлыг тоож үзэхээ байх талтай. Нэгийн тооны давамгайлагч нөлөөлөлтэй өдрүүдэд төрсөн хүмүүс (10/1, 19/1, 28/1) үе үе хойрго, амарлингуй байдалд ордог ба тэднийг энэ байдлаас нь гаргахын тулд багагүй түлхэлт хэрэгтэй болно. Бүхнийг өөрийн хүчээр хийнэ гэж байхгүй, хамтын ажиллагаа ч ашигтай байдаг гэдгийг ойлгох нь чухал. Нөгөөтээгүүр энэ тооны нөлөөгөөр та ганцаардан шаналж эсвэл хэт хөөрөн онгирч гайхуулах гэх мэтээр хэт туйлшрамтгай болох магадлалтай. Хэтэрхий тууштай, тэвчээртэй, хэрцгий түрэмгий байх нь таныг зорилгодоо хүрэхэд заримдаа садаа болно. Учир нь таны дарангуй байдал эргэн тойронд тань байгаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх тул тэд таныг дэмжихээс илүү хөндийрч холдож болзошгүй. Бусадтай харьцахдаа та бодол санаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаггүйгээс хүндрэлтэй байдалд ордог. Ер нь то огцом уураа дарж бодол санаагаа тодорхой илэрхийлж сурахгүй бол бусадтай харьцахад хүндрэлтэй байна.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та хэн нэгэнд дурлаад ч хараат бус чанараа гээдэггүй. Тухайлбал та гэрлээд үр хүүхэдтэй боллоо ч дур хүсэлдээ хөтлөгдөн ханиа хуурахыг нэг их сүйдтэй зүйл гэж үзэхгүй. Заримдаа та гэр бүлээ тээршаан, үнэтэй цагаа дэмий үрэх орчин гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, таны хань маш их тэвчээртэй ба тантай адил хатуу хүн байх шаардлагатай. Тэгвэл харилцан зохицож амьдрах боломжтой. Учир нь та ханиа энхрийлж цаг зарцуулснаас ажлаа хийж байхыг илүүд үзнэ. Янаг амрагийн харьцааны тухайд та харьцангуй баригдмал байдаг. янаглахтай холбоотой яриа хөөрөө, уран зохиолын номыг байж болох зүйл гэж үзэх боловч орон дотроо бусдын эрхшээлд орохоос буцахгүй. Та бүхнийг төлөвлөж, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг болохоор гэрлэх өдрөө, тэр ч бүү хэл амраглах өдрөө ч нарийн төлөвлөдөг байж мэднэ. Янаг амрагийн харьцаанд туйлшрамтгай байх нь элбэг: маш янаг халуун байснаа нэг мэдэхэд хөндий хүйтэн, хувиа хичээмтгий болдог.

Гадаад төрх:
Гаднаас тань харахад л эрүүл чийрэг, хүч чадалтай. Та өндөр нуруутай, тод нарийхан дуу хоолойтой. Мөн гялалзсан хурц нүдтэй, эрс цагаан яралцсан шүдээрээ бусдаас онцгойрдог.

Эрүүл мэнд: Та эрүүл мэнддээ их санаа зовдог. Бөөрний дутагдал, цусан дахь чихрийн хэмжээ ихсэх, хоол боловсруулах эрхтэн хямрах зэрэг өвчлөлтөөс сэрэмжилж явах хэрэгтэй.

Ажил мэргэжил, албан тушаал: Та бүхнийг өөрөө олж, мөнгө санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байхыг илүүд үздэг. Гэхдээ мөнгө бол таны амьдралын цорын ганц зорилго биш юм. Та эрхэлж буй ажил албаныхаа бүтээлч талд илүү их татагддаг. Таны сонгож болох мэргэжлүүд: мэргэжлийн тамирчин, судлаач, удирдах ажил, зохион бүтээгч. Мөн боловсрол, санхүүгийн салбарт ажиллахад буруутахгүй.

Сар болгоны 2-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Хоёрын тооны нөлөөллөөр та аливаад хэмжээ хязгаартай ханддаг, бусадтай байнга харьцах нь таны зайлшгүй хэрэгцээ болдог. Та хэн тааралдсан хүнд өөрийн амьдрал, сэтгэл санааны байдал, мэдрэмж, эрүүл мэндийнхээ тухай илэн далангүй ярьдаг. Ийм нээлттэй, илэн далангүй хандлага нь бусад хүнийг ч танд илэн далангүй хандаж, зовлонгоо хуваалцахад хүргэдэг ба итгэл дээр үндэслэсэн иймэрхүү харьцаа нь таны амьдралын нэгэн чухал хэсэг болно. Танд бусад хүнийг “мэдрэх” гоц чадвар байж ч болзошгүй юм. Та хүнтэй нэг уулзаад л хэнд нь итгэлтэй, хэн нь найдваргүйг ялгаж салгаж чаддаг. Гэхдээ зарим тохиолдолд та бодит зүйлийг олж харахыг хүсэлгүй, өөрийн харахыг хүсч хүлээж байсан зүйлийг л олж харах нь бий. Энэ нь бусдыг дүгнэхдээ гаргадаг таны нэг алдаа юм. Хэт мэдрэмтгий чанар нь таны амьдралд ихээхэн хэрэг болдог. Та бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, тухайн хүнд ямар байгааг болон юуг мэдэрч болохыг маш гярхай анзаарч чаддаг. Гярхай мэдрэмж, дипломатч хандлага нь таны зан чанарын салшгүй нэгэн хэсэг мөн. Та хүмүүсийн хоорондын харьцааг зохицуулах авьяастай тул заримдаа зуучлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Бусадтай эвтэй найртай байхыг хичээх нь таныг тодорхойлдог гол онцлог юм. Та амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг ба хүмүүс ч таны нөхөрсөг, дотно байдлыг шууд мэдэрнэ. Та хэрүүл маргаанаас зайлсхийж явдаг, аливаа асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх нь юу юунаас чухал гэж үздэг. Та өөрийн үзэл бодлын зөв болохыг хамгаалахдаа ч дуугаа өндөрсгөж, бусдыг зандардаггүй. Та шинэлэг санал санаачилгыг хүлээж авахдаа сайн. Тэгсэн атлаа сонссон зүйлийнхээ үнэн худлыг шалгах гэж санаа тавьдаггүй зантай. Та энэрэнгүй, өгөөмөр сэтгэл гаргаж чаддаг, чингэснээр хэзээ ч муу юм болохгүй гэдэгт бүрэн итгэдэг. Та “авах өгөх”-ийн ухааныг сайтар эзэмшсэн хүн юм.

Дутагдал:
Та маш эмзэг, бусдын болгоомжгүй хэлсэн үг яриа таны амар амгалан байдлыг хялбархан алдагдуулна. Заримдаа энэхүү эмзэглэл нь уран сэтгэмжийн үр байх нь бий. Өөрөөр хэлбэл, та бусдын бодоогүй зүйлийг намайг ингэж бодож байгаа байх хэмээн төсөөлж шаналж явдаг гэсэн үг. Үе үе та сэтгэл санааны хөөрөл, эсвэл бухимдалд автдаг ба энэ үед танаас хол байсан нь дээр. Ер нь та орчны уур амьсгал, нөлөөнд амархан автдаг. Сэтгэл санааны хямралд автсан үедээ та энергийн их дутагдлыг мэдэрдэг ба энэ үед бусдыг залхаамаар ааш авир гаргана. Заримдаа хэн нэгний нууц руу нэвтрэхээр эрээ цээргүй зүтгэдэг атлаа заримдаа бусдад байтугай өөртөө ч туслаж чадахгүй хямрах нь элбэг. Та жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгдөг, бүтэлгүйтэхээрээ сэтгэлээр унадаг. Хэрвээ та энергийн дутагдалд орохгүй байхыг хүсвэл олон цагаар дэмий ярихаас татгалзаж байх. Хоёрын тооны нөлөөгөөр та хоёрдмол шинжтэй тул танд амьдралын байр сууриа тодорхойлоход ч амаргүй байх болно. Зөв сонголт хийж чадахгүй байгаа үедээ шийдвэрлэх гэж байгаа асуудлаа бусдын нуруунд үүрүүлэхийг бодно. Бусдын анхаарлыг татахын тулд та бусад хүнд нөлөөлөх чадвараа ашиглан, тэднийг удирдана. Энэ тохиолдолд таны ашиг сонирхолд нийцээгүй санал, үзэл бодол бусдаас гарвал та хүлээн зөвшөөрөхгүй. Та дэндүү эмзэг, өөрийгөө байнга хянадаг зангаа дарж сурах нь чухал.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та бүхэл амьдралынхаа турш “алтан дундаж”-ийг хайх ба олонтаа туршиж, алдаж үзсэний эцэст тохирох зүйлээ олж авна. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад дотоод ертөнц тань бүрэн нээгдэж, урьд нь алдаа дутагдалд тооцдог байсан зан чанарууд тань өөр зүйл болохыг мэдэрнэ. Та амрагтаа хэдий чинээ их итгэж, дотно харьцана хамтын амьдрал тань төдий чинээ их аз жаргалтай байх болно. Та зөвхөн өөрийгөө төдийгүй ханиа, үр хүүхдээ ч өөр шигээ бодож халамжилдаг. Та амрагийн харьцаа холбоогоо бүрэн ойлголцол, харилцан хүндлэл дээр тогтоохыг эрмэлздэг ба амраг тань энэ эрмэлзлийг хүндэтгэнэ. Заримдаа та амрагтаа хэт өндөр шаардлага тавьж ядраах нь бий. Энэ нь таны түрүү түрүүчийн хайр дурлалын үлдэц байж болох юм. Та хайртайгаа сонгохдоо адил үзэл бодолтой, санасан бодсоноо шууд хэлчихдэг, тантай хамт байхдаа таашаал авдаг тийм хүнийг олвол зохино. Гэхдээ 2-ын тооныхон маш удаан хугацаагаар өөртөө тохирох хүнийг хайх нь ч бий. Хэрвээ та хайж явсан “цорын ганцаа” олчихвол түүнийгээ алдчихвий ухаарч чадвал амьдрал тань аз жаргалаар дүүрэн байх болно. Сексийн харьцаанд танд удаан оршил хэрэгтэй байдаг, учир нь ингэсний хүчинд та далд айдас, өөртөө итгэлгүй байдал, эргэлзээнээс салж, таашаал эдэлж чаддаг.

Гадаад төрх:
Та цайвар өнгийн арьстай, жижгэвтэр боловч гоё хэлбэртэй хамартай, бөөрөнхий гялалзсан нүдтэй. Онцлог шинж нь тань дугуй царай байна.

Эрүүл мэнд:
Бодисын болон дайврын солилцооны хямрал, нойргүйтэх, бронхит, багтраа өвчин, экзем, харшил тусах магадлалтай.

Ажил мэргэжил, албан тушаал:
Танд оношилгооны эмч, эсвэл анагаагч болох авьяас бий. Та хүмүүсийн яриаг сонсож, дүгнэлт гаргах дуртай. Ер нь хүмүүстэй харьцах шаардлага бүхий ажил мэргэжил тохиромжтой. Нийгмийн халамжийн ажилтан, эмч, сувилагч, шашны зүтгэлтэн болох боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн агент, нарийн бичгийн дарга, худалдааны ажилтан байх боломжтой. Зарим тань дипломат алба, өмгөөлөл, зуучлалын салбарыг сонгоно.

Сар болгоны 3-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Та ямар ч салбарт өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж харуулахыг хичээдэг, алиа хошин зангаараа бусдаас ялгардаг. Таны хийх дуртай зүйлс бол биеийн хүчний хөдөлмөр, найз нөхөдтэйгээ хөгжин цэнгэх, хайр дурлалын талбарт амжилт олох юм. Ер нь та гар оролцох шаардлагатай ажил албанд авьяаслаг: зураг, хоол хийх, уран хатгамал, иллэг бариа, зүүн засал гэх мэт. Та найз нөхөдтэйгээ бужигнан, шавиагаа ханатал ярих дуртай. Заримдаа зогсоо зайгүй ярьдаг ба энэ нь таны өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх нэг арга юм. Та бусдаар даажигнан зугаацахаас буцдаггүй ба харин өөрөө ийм даажигналын золиос болохдоо гомддоггүй. Ер нь та амьдралд маш хөнгөн ханддаг, амьдралын баяр баясгалан болгоныг мэдрэхийн төлөө явдаг. Хүмүүсийг баясган хөгжөөж цэнгээх нь таны төрөлхийн авьяас. Та урсгал даган явж, зорилгодоо тэвчээртэй хүрэхийн оронд зөрүүдлэн зүтгэж аз сорихоос юу ч хийхээс буцдаггүй. Олон ажлыг нэгэн зэрэг хийх авьяас чадварыг байгаль эх танд харамгүй заяасан. Та хэрэггүй, жижиг сажиг зүйлд санаа зовох хэрэггүй, бүх юм аяндаа бүтнэ гэдэгт итгэдэг. Ер нь сонголт хийхийн тулд хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Та өөртөө таалагдсан зүйлээс өөр юмыг унших судлах, анхаарах дургүй. Гэхдээ хувь тавилан амьдралыг тань зохицуулж, бүх зүйл таны оролцоогүй бүтэн хандлагатай. Та ямар ч нөхцөл байдалд хялбархан дасдаг, бусад хүн танаас урам авч сэргэдэг. Ямарч зүйл тохиолдсон бүгдийг нь ашигтай “туршилт” мэтээр хүлээж авдаг нь таны амьдралыг хялбар болгодог. Та аялж жуулчлан, ид шидийн ертөнцийг судлах, гоц чадвараа хөгжүүлэн сонирхолтой. Зөн билэг тань сайн хөгжсөн.

Дутагдал:
Та заримдаа дэндүү эрч хүчтэй байдаг. Бүхнийг хийж амжуулахын тулд та хэд хэдэн ажлыг зэрэг эхэлдэг ба ингэснээр өөрийгөө ядраадаг. Эсвэл орчин тойрныхоо хүмүүст муухай ааш гаргаж эхэлдэг. Ер нь амьдрал танд хэзээ зогсох вэ, хэзээ наашаа яарах вэ гэдгийг зааж өгдөг. Эрч хүчээ дэмий зүйлд хэтэрхий их зарснаар та эхэлсэн олон зүйлийнхээ алин дээр нь ч төвлөрч чадахгүй байдал үүснэ. Та эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн боломжийг бодитоор дүгнэн цэгнэж, үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарлах ёстойгоо ойлгоно. Байнга өөрчлөгдөн хувьсах амьдралын нөхцөл хуумгай хандах зуршилтай байж болно. Хэнэггүй зангаасаа болоод олон таатай боломжийг алдана. Зарим нь амьдралд хорсон гутардаг, энэ нь тэдний амжилтанд хүрэх гэсэн олон удаагийн оролдлого нурсантай холбоотой. Тэд бүх зүйлд өөрийгөө буруутгах хандлагатай ч хажуу хавирганы хүмүүсээ шүүмжлэхээс буцдаггүй. Энэ тохиолдолд дэндүү үглээ яншаа болдог тул ойр дотныхон нь холхон байсан нь дээр. Заримдаа таны ёжлол тогтоосон хил хязгаараас даван гарч, бусдыг баясгах бус гомдоох үйлдэл болдог. Хөнгөн хийсвэр зан тань хов жив хөөх, хаана ч хамаагүй, хэнтэй ч гэсэн хов ярихад хүргэдэг. Үүнээсээ болоод олон дайсантай болох нь бий.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та эрч хүчтэй, цовоо сэргэлэн, нийтэч зантай болохоор олон хүнтэй газар чөлөөт цагаа өнгөрөөхийг илүүд үздэг. Тиймээс зугаа цэнгэлээс татгалздаггүй, нийтэч амраг танд тохирно. Таны нээлттэй, өөртөө итгэлтэй байдал, алиа хошин зан олон хүнийг сэтгэл алдахад хүргэнэ. Та энэ талбарт дэндүү их амжилт олсноос өдөртөө хэд хэдэн удаа болзож ч магад. Та анхны уулзалтаар л амрагтаа хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг, учир нь анхаарлын төвд байх нь таны гол хэрэгцээ юм. Ямарч л байсан та шинэ уулзалт болгоноос баяр хөөр амсдаг. Азгүйтэхийг та төдий л тоож үздэггүй. Та амрагаа сонгохдоо тухайн хүний анх төрүүлсэн сэтгэгдэл дээр үндэслэж шилнэ. Гэтэл хэсэг хугацаа өнгөрөхөд та түүнийг “төгс төгөлдөр” биш гэдгийг мэдэрнэ. Дараагийн удаа бол сонголт хийхдээ хянуур ханддаг болно. Нөгөөтээгүүр та эрвээхэй шиг тогтворгүй хүн, та эрч чөлөөгөө хязгаарлуулахыг хүсдэггүй, амархан уйддаг зантай. Хэрвээ хань тань энэ занг тань ойлгож, таныг сул чөлөөтэй тавивал зохицоод амьдраад байна. Та амрагаа тэвэрч, гарыг нь барьж, ойр дотно гэдгээ биеэрээ мэдрэх дуртай. Та ойртож хавьтах нэг ч боломжийг зүгээр өнгөрөөхгүй.

Гадаад төрх:
Дунд зэргийн нуруутай, чийрэг бие бялдартай, шантгар хамартай, нүүр дүүрэн инээмсэглэдэг.

Эрүүл мэнд:
Хэт их ярьснаас, эсвэл янаг амрагийн замбараагүй харьцаанд орж өнгөний өвчин туссанаас үүдэлтэйгээр хоолой сөөх, паргих хандлагатай. Мөн цусны эргэлтийн систем, булчин шөрмөс тань эмзэг.

Ажил мэргэжил, албан тушаал:
бусдын анхаарлын төвд байх боломж олгох ажил мэргэжилд танд тохиромжтой. Тиймээс та зохиолч, зураач, жүжигчин гээд урлагийн чиглэлийн мэргэжлийг сонгоно, үгүй бол жуулчлалын буюу шуудан харилцааны салбарт ажиллана. Мөн сайн тогооч, бариа засалч, цэцэрлэгч болох магадлалтай.

Сар болгоны 4-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
4-ийн тоо нь нэгэн хэвийн баригдмал байдлыг эвдэх гэсэн зоримог зан төлөвийг нөхцөлдүүлдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс өөрийгөө бусдаас төдий л ялгарахгүй, энгийн нэгэн гэдгийг байнга мэдэрдэг. Гэвч та амьдрал өөрөө ч нэгэн хэвийн зүйл гэдгийг мэдрээд санаа зовохоо байдаг. харин илүү орлого, бэлэг сэлт, аялал, шинэ хувцас зэргийг ер бусын үйл явдал мэтээр хүлээж авдаг. Та ертөнцийг ийнхүү хүлээж авдаг болохоор нэгэн хэвийн байдлыг тэвчиж амьдардаг. Та бол нарийн тооцоотой, зорилгодоо тууштай, тэвчээртэй хүн. Амьдралын төлөөх тэмцэлд тантай эн зэрэгцэх чадалтай хүн үгүй. Та санхүүгийн хувьд баталгаатай байхын тулд өдөрт 12 цагаар ажиллаж, илүү цагийн мөнгө авахаас буцахгүй. Таны тэмүүлэл зорилго бодитой байдаг. Та түүндээ хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн. Ерөнхийдөө тогтвортой, амар амгалан байдлыг хүсдэг болохоор зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилдаг. Та өөрийн гэсэн ертөнцийг хадгалахын тулд бүхнийг хийдэг, итгэл даадаг найдвартай хүн. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч хайрладаггүй. Харин шинээр хүнтэй танилцаад, жаахан болгоомжилдог ба түүнд дасахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Та бүх юмаа эмх цэгцтэй байх ёстой гэж үздэг. Зохион байгуулалт сайтай чанар амьдрал тань тогтвортой байхын баталгаа болж өгнө. Та амьдралаа алхам алхмаар төлөвлөдөг. Тооцоотой байдал чухал зорилгодоо хүрэхэд дэм болдог.

Дутагдал:
Үе үе ирээдүйнхээ төлөө санаа зовж, сэтгэл санаа хямардаг. Ийм үедээ та ажлаа мартдаг, эсвэл мөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг гэсэн үг биш юм. Та хичнээн сайн явж байвч маргааш яах бол гэж түгшдэг. Харин амьдралын баталгаа сайтай байгаагаа мэдмэгц сэтгэл ханаж амардаг. Ингэж сэтгэл ханамжтай байхын тулд та үл хөдлөх хөрөнгөтэй байхыг илүүд үзнэ. Ер нь таны хувьд эд хөрөнгө маш чухал. Хэдийгээр та их тууштай зантай боловч ажлаа сайтар төлөвлөн өөрийгөө хянаж ажиллахгүй бол амжилтанд хүрэхгүй, учир нь үе үе сэтгэлээр унаж, ажлаа алдах явдал гаргадаг. Гэвч энэ бүхний эцэст та алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ суралцаж, дахин алдахгүйг хичээдэг. Зарим үед та өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүйгээс бусдад ашиглагдах, өөрөө хохирох явдал их байдаг. Тухайлбал, та өөр ажилтай байлаа ч даргынхаа гуйснаар түүний ажлыг хийж, өөрийн ажлаа хохирооно. Иймэрхүү нөхцөл байдал ажил албаны хүрээнд төдийгүй хувийн харьцаанд ч олонтаа тохиолддог. Тиймээс өөрийн ашиг сонирхлыг хамгаалан үзэл бодлоо шулуухан илэрхийлж сурах нь чухал. Амьдралыг та байнгын тэмцэл гэж үздэг ч тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхээр яардаггүй тул энгийн байж болох амьдралаа улам хэцүү болгодог. Аливаа өөрчлөлтөөс айдаг тул зарим үед хүндрэл бэрхшээлийг анзаарахгүй байхыг хичээдэг. Ингэснээр та түр зуур л сэтгэл амардаг боловч байдал улам хүндэрсээр байна. Амьдрал гэдэг хувьсамтгай зүйл тул бусдаас хэт их зүйл шаардах хэрэггүй.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та хэн нэгэнтэй ханилахаасаа өмнө удаан эргэлзэж тээнэгэлздэг ба энэ нь таны баттай хамгаалагдмал байдалд байх гэсэн хүсэлтэй шууд холбоотой. Үе үе сээтгэнүүр зан тань хөдөлдөг ч та эд хөрөнгөтэй, найдвартай хүнийг хайсаар байдаг. гэхдээ хайр дурлалынхаа төлөө хайртынхаа төлөө илүү дутуу зүйлд мөнгө төгрөгөө зарлагдах дургүй. Тэгсэн атлаа өөрийгөө өөрчлөх, гоё сайхан болгоход мөнгөө харамладаггүй, хамгийн гол нь итгэл найдвараа өгч болох эсэхийг нь л хардаг. Сексийн харьцаанд ч янаг халуун амрагаас илүү найдвартай, итгэлтэй хүн чухал гэж үздэг. Гэхдээ амрагтайгаа бүрэн ойлголцохын тулд та багагүй хүчин зүтгэл, идэвх гаргана. Та гэрсэг хүн болохоор гэр бүлийн амьдралаа ч нарийн төлөвлөх дуртай. Тиймээс амраг тань өдөр тутмын амьдралын бүхий л хариуцлагыг танд үүрүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ тооны хүмүүс байнгын амрагаа сонгосноос хойш сэтгэл амарчихдаг ба нэгэн хэвийн амьдралаас огт залхахгүй. Бэлгийн харьцаанд прагматик ханддаг учраас таашаал авахыг хүсдэг, гэхдээ л нөхөрлөл танд бүхнээс илүү тул заримдаа ор дэрний ажилд үнэт цагаа үрэхгүй байхыг боддог.

Гадаад төрх:
Энэ тооны хүмүүс өтгөн хөмсөг сормуустай, өргөн шанаатай, гонзгойдуу бор царайтай байдаг. Зарим нь бага зэрэг ээрүү байна. Намхавтар нуруутай, таныг онцлох нэг шинж нь бусдын анхаарлыг татдаг хурц харц юм.

Эрүүл мэнд:
Бөөр, давсаг эмзэг. Ил задгай, цэлгэр орчинд төдий л дуртай бус, заримдаа гөлгөр, хөндий болдог нь сэтгэл зүйн байдалтай холбоотой.

Ажил мэргэжил, албан тушаал:
Үл хөдлөх хөрөнгийн болон барилгын салбарын бүхий л мэргэжлүүд тохирно. Нөгөөтээгүүр зохион байгуулах авьяастай тул сайн зөвлөгч, эсвэл хувийн аж ахуйтан болж чадна. Мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжлийг та өөрөө сонирхдог ба энд ч танд багагүй боломж буй. Зохиолч, яруу найрагч, загвар зохион бүтээгч болоход ч болохгүй гэх газаргүй.

Сар болгоны 5-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Тавын тооны нөлөө нь таныг хурц ухаантай, нийтэч зантай болгожээ. Бусадтай хамтран ажилласнаар таны авьяас чадвар бүрэн нээгддэг ба энэ үедээ та өөрийгөө энэ том ертөнцийн нэгээхэн хэсэг гэдгийг мэдэрдэг. Бусадтай харьцахад таны өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Та аялах, юм үзэж нүд тайлах дуртай. Та олон хүн бужигнасан газар байж, бусадтай танилцаж, шавиагаа ханатал ярьж хөөрч, юм мэдэж авахыг хүсдэг. Ийм боломж олдохгүй бол радио телевиз үзэж, шинэ соргог зүйлийг сонирхон судалдаг. Та ямар ч хүний аргыг олдог болохоор бусадтай амархан танилцдаг. Цэгцтэй, замбараатай сэтгэдэг болохоор бусдад бодол санаагаа ойлгуулах, бодлоо дамжуулахдаа гарамгай. Нөгөөтээгүүр бусад хүн таныг юу гэж бодож байгааг хялбархан тааж мэддэг. Мэдлэг боловсролыг хялбархан эзэмшдэг, байнга өөрийгөө боловсруулахын төлөө байдаг. Та амьдралд ч сониучаар ханддаг ба түүнд байгаа сайн муу юм бүхнийг амталж үзэхийг боддог. Тодорхой баримттай зүйлд хандах хандлагыг таны шинжлэх ухаанч арга барил тодорхойлдог. Тухайлбал танд ямар нэгэн уралдаанд түрүүлжээ гэж хэн нэгэн хэлвэл шагналаа гардахаас нааш түүнд итгэж үнэмшихгүй. Танд бусдыг татах гайхам чадвар байдаг тул хүмүүс таны нөлөөнд хялбархан ордог. Түүнтэйгээ адилхан та бусдаас ангид байдаггүй, амьдралыг нэгэн том адал явдал гэж үздэг болохоор өөрөө ч бусдын нөлөөнд хялбархан ордог. Та бол урьдчилан таамаглахын аргагүй хүн болохоор сониуч зандаа хөтлөгдөн бодлогогүй алхам хийх нь бий. Дэлгүүр хэсэх дуртай атлаа ээлжит адал явдалд тооцогддог. Тавын тооны нөлөөгөөр та амьдралд юунд тэмүүлж, зорьж байгаагаа сайн мэддэг, тиймээс зорилгодоо хүрэхээр эргэлзэлгүй урагшилдаг.

Дутагдал:
Та хэтэрхий хөдөлгөөнтэй, сониуч зантай болохоороо эхэлсэн аливаа ажлаа дуусгалгүй дараагийнхыг нь барьж авдаг. Та хорвоо ертөнц сонин хачин зүйлээр дүүрэн байхад хэзээ нь амарч суух вэ гэж боддог. Гэхдээ хурц ухаан, позитив сэтгэлгээнийхээ үрээр зөв сонголт хийж, амьдралаас хүссэн бүхнээ авч чаддаг. Заримдаа та хариуцлагаас зайлсхийдэг, аливаа юмсын мөн чанарт нэвтрэх дургүй. Тухайлбал, та шинээр ажил эхэлчихээд ажлаа дуусах болоогүйг хармагцаа өөр зүйл хийж болохгүй нь гэж чухалчилдаг. Та уйтгарлан гуниглаж, анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог. Зарим нь тань шууд ажлаа хаяад явах нь бий. Гэтэл зарим нь сонирхолтой ч бай, сонирхолгүй ч бай нэгэнт эхэлсэн зүйлээ орхиж чадахгүй, ажлаас өөр зүйл бодохгүй зүтгэх нь бий. Сонголт хийх олон боломж нь таныг барьц алдуулна. Та амьдралд үзэж харах олон зүйл байдаг, гэтэл аливаа хязгаарлалт нь таныг хавчигдуулна. Та сонголт хийхдээ багагүй тээнэгэлздэг. Учир нь таны үзэл бодол бүхэл бүтэн таны үзэл бодол бүхэл өдрийн турш хэдэнтээ хувирч байдаг болохоор хүмүүс таныг найдваргүй түнш гэж үздэг. Тухайлбал, та үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацааг хэт богино тавьж, өөрөө тэр хугацаандаа амждаггүй. Та хувцсаа ойр ойрхон сольдогтойгоо адил найз нөхдөө ч бээлий мэт солино. Заримдаа та бусад хүнтэй харьцах чадваргүй болдог. Энэ нь та дотоод ертөнцдөө хэт их гүнзгий шингэсэнтэй холбоотой байдаг. гэхдээ энэ нөхцөл нь танд бүхнийг шинээр харахад хэрэг болно. Үе үе шалтгаангүй гунигладаг болохоороо шинэ сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг хайж, сэтгэлээ сэргээхийг боддог. Таны хувьд секс, шоколад, идэх юм гол идэвхжүүлэгч болдог.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та илэн далангүй зантай, нийтэч амрагтай байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч асуудлаар тантай чөлөөтэй ярилцаж чадах амраг тохиромжтой. Та амьдралын тодорхой туршлагатай хүмүүст татагддаг, учир нь танд хангалттай мэдлэгтэй, мэдээллийн хүрээ сайтаа, баримтанд тулгуурлан ярьдаг тийм хүн хэрэгтэй байдаг. Адал явдалд дурлах нь таны мөн чанарт байдаг тул амраг тань ч мөн адил адал явдал хайгч байх ёстой. Та хамт олонч хүн болохоор найр наадам, зугаа цэнгэл зохион байгуулах дуртай. Таны сонирхлын цар хүрээ маш өргөн тул та бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Амьдралын баяр баясгалан тань олон хүнийг татдаг тул таны зохион байгуулж буй арга хэмжээнд тэд таныг харахаар ирдэг гэвэл буруутахгүй. Үе үе та хэнд ч захирагдахааргүй дураараа болдог. Тиймээс таны амраг маш их тэвчээр, ухаан гаргаж байж таныг хажуудаа байлгаж чадна. Зарим тань гэр бүлтэй атлаа амрагаа араар нь тавихаас буцдаггүй. Тавын тооныхон хайр дурлал, янаг амрагийн асуудалд авьяаслаг. Амраг тань бодлыг тань тааварлаж чаддаггүй төдийгүй хэдхэн мөчийн дараа юу хийх вэ гэдгийг ч төсөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, та бол оньсого л гэсэн үг. Гэвч хувь тавилангийн гэнэтийн өөрчлөлтөд дурладаг хүмүүс ийм л хүнд татагдан дурлах нь бий. Та дур хөдлөм тачаангуй хүмүүст татагддаг. Та сексийг өөрийгөө илэрхийлэх хамгийн боломжийн талбар гэж үздэг.

Гадаад төрх:
Бүлтгэр том нүд, өргөн товгор шанаа, бага зэрэг оготор хамар, хүзүү, сөөнгөдүү дуу хоолой таныг бусдаас ялгадаг. Таны гадаад төрхийн нэг онцлог гэвэл ширүүн дориун дүр юм.

Эрүүл мэнд:
Та хортой зуршилд хэт автамхай тул халдварт өвчин болон ханиад шуухинаанд өртөмхий. Мөн бодисын солилцооны хямралд өртөх, хоолойгоо өвтгөхөөс сэргийлэгтүн.

Ажил мэргэжил, албан тушаал:
Танд олон хүнтэй харьцдаг, тухайлбал худалдагч, сэтгүүлч, худалдааны төлөөлөгч, аялал жуулчлалын менежер, компьютерийн мэргэжилтэн гэсэн ажил мэргэжлүүд илүү тохирно. Та өөрөө үйлчлүүлэгчээ сонгох боломжтой хувийн мөрдөгчийн ажилд дурладаг. Зарим тань эрдэмтэн судлаач, философич, хэл шинжээч, зурхайч болдог.

Сар болгоны 6-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Энэ тооны нөлөөгөөр та өөрийгөө нэгэн том бүхэл зүйлийн нэг хэсэг гэж үздэг, өрөвч энэрэнгүй нэгэн болж төржээ. Таны хувьд аль нэг хэсэг бүлэгт хамаарч, тэндээ тодорхой байр суурь эзлэж, өөрийн үнэ цэнийг мэдрэх нь юу юунаас илүү чухал. Та гэртээ эх хүний үүргийг гүнзгий ухамсарладаг шигээ нөхрөө аав шиг аав байхыг, хүүхдээ хүүхэд шиг хэвээрээ байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд ч бүхий л зүйл таны төлөвлөж төлөөлсний дагуу явагдах ёстой аж. Та ямар ч хамаагүй хамтлаг, нийгэмлэгийн гишүүн нь болохоор тэмүүлдэг. Энэ нь хөдөлмөрийн хамт олноос эхлээд хотын зөвлөл, байрны зөвлөл, эсвэл дэлхийн хэмжээний бодлогын байгууллага байж болно. Та зөн билгээрээ хамаарч буй бүлгийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг. Таны зургаа дахь мэдрэхүй маш сайн хөгжжээ. Үүнээс гадны юмыг бүхэлд нь олж харахдаа сайн. Ихэнхдээ та байгууллагынхаа хамгийн чухал хүмүүсийн нэг болдог ба байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх бүхэл бүтэн хурал зөвлөгөөнийг ч зовох юмгүй зохион байгуулчихна. Гэр бүлийн хүрээнд ч дээрх нөхцөл хамаатай. Та бий болоод байгаа нөхцөл байдлыг хэрхэн хялбар шийдвэрлэх, хэрхэн үр дүнд хүргэхийг сайтар эргэцүүлдэг. Та шударга байхыг дээдэлдэг тул хүн болгонд санаа тавьж, эрх тэгш байлгахыг эрмэлздэг. Бусдын зовлон гуниг, азгүйтлийг маш эмзэгээр хүлээж авдаг. Танд бусдад бурууг үүрүүлдэг муу зуршил үгүй, ихэнхдээ өрнөж буй үйл явдалд өөрөө ямар байр суурь эзэлж байгаагаа тодорхойлохыг оролддог. Та өөрийн амжилтанд бус, хамт олныхоо амжилтанд илүү их сэтгэл ханаж баярладаг. Хүнд хэцүү явдал тохиолдоход гэр бүлээсээ тус дэмжлэг хүсдэг. Та асуудлаа шийдэж чадахгүй байж, бусдад туслах боломжгүй гэдгээ сайн мэддэг. Та хамт олноос ангид байж чадахгүйтэйгээ адил өөрийгөө тусгаарлан төсөөлж чаддаггүй. Та бол хэн нэгэнд байнга л тусалж байдаг. таны зорилго хичнээн өчүүхэн байвч та түүндээ бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг. Зарим тань бусдын өмнө хүлээсэн үүргээ болон хийсэн хэргийнхээ хариуцлагыг хэт их ач холбогдол өгч хүлээн авдаг. Та хүндрэл бэрхшээлээс айдаггүй, ажил төрөл хичнээн бүтэлгүй байсан ч заавал дуусгаж байж санаа амардаг. Та аливаад чин сэтгэлээсээ ханддаг. Гэртээ бол элэгсэг зан сайтай эзэн. Бусдыг дайлж цайлах дуртай. Та хорвоо ертөнцийг бүхэлд нь хайрлан энэрч, сэтгэлдээ багтаахыг хүсч явдаг. Та эргэн тойрондоо байгаа бүхэнтэй эв эеийг хичээж, тансаг сайхан орчинд амьдрахыг эрмэлздэг. Урлаг соёлыг маш их сонирхдог. Та маш эмзэг тул таны сэтгэлийн хөдөлгөөн бүр уран бүтээлд тань илэрч гардаг.

Дутагдал:
Заримдаа та бусдыг бодохоо байчихдаг, өөрөө бүхнийг түрүүлж хийх ёстой гэж үздэг. Хийсэн ажлаасаа илүү хөлс мөнгө авахыг хүсэх нь ч бий. Ажлынхаа үр дүнд бусдын анхаарлыг татахыг хичээдэг. Хэдийгээр та нөхцөл байдлыг эрүүлээр цэгнэх чадвартай ч өөрийгөө ертөнцийн гол цөм гэж үзэн, намайг байхгүй бол бүх юм нурна гэж боддог. Тиймээс та байсан ч байгаагүй ч хорвоо ертөнц оршсоор байх болно гэдгийг ойлгох ёстой. Та өөртөө хэрэгтэй үед л бусдын үгийг сонсдог. Та бусдын хүсэлтийг үл тоомсорлоод байвал үнэ хүндээ алдана гэдгийг мартаж болохгүй. Харин заримынх нь хувьд огт эсрэгээр болдог. Та өөрийгөө огтхон ч бодохгүй, бусдын төлөө бүхнээ золиосолно. Хэдийгээр бусдыгаа бодох нь магтууштай хэрэг боловч өөрийгөө бүрмөсөн хаяж болохгүй. Бусдын төлөө хэт их зүтгэл гаргаснаас үр дүн нь буурдаг. Бусдын төлөөх энэхүү зүтгэл тань заримдаа дааж давшгүй ачаа болдог. Гэтэл та өөрийнхөө бүхий л асуудлыг шийдээд аз жаргалтай хүн болсныхоо дараа бусдад туславал илүү их үр дүнтэй байх болно. Заримдаа та бусдын үүрэг хариуцлагыг өөртөө хүлээснээр бусад хүн таныг ингэх ёстой мэтээр ойлгоно. Бусдын төлөө өөрийгөө зориулах нь сайн хэрэг боловч бүхэл амьдралаа бусдад зориулж болохгүй. Чингэвэл та эрүүл мэнд, амьдралаараа хохирно. Энэ бүхний эцэст танд гомдол, харамсал хуримтлагдаж болзошгүй. Бусдад “үгүй” гэж хэлж сурах нь таны хувьд хамгийн чухал юм. Зургаагийн тоонд төрөгсөд бусдын хэрэгт оролцомхой байдаг ба энэ зангаас нь хүмүүс залхдаг. Гэтэл та өөрөө болохоор бусдын төлөө санаа тавьж байна гэж үздэг. Та гомдомхой тул, гомдоосон хүнийг хэзээ ч уучилдаггүй, мартдаггүй. Зарим тань хонзогнуур байх нь ч бий.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Романтик харьцаа холбоог эрхэмлэдэг. Та хайр дурлалынхаа мөч болгоныг нандигнах болно. Амраг тань таныг гар дээрээ өргөн явж, тоо томшгүй олон сарнай бариваас сая та сэтгэл ханадаг. Та хэн нэгэнд дурлаваас бүхий л зүрх сэтгэлээрээ, эргэлт буцалтгүй насан туршдаа дурладаг тул бат бэх харьцаа холбоог эрхэмлэдэг. Гэрлэлт, гэр бүл, үр хүүхэд тань хамгийн чухал зүйлсийн нэг гэж үздэг. Садан төрөлдөө ихээхэн анхаардаг тул багагүй цагаа тэдэндээ зориулдаг. Гэтэл амрагт тань энэ бүхэн огт таалагдахгүй, тэр таны олон хамаатнаас залхаж эхэлнэ. Тиймээс үүнээс зайлсхийхийн тулд амрагтаа илүү их санаа тавьж, садан төрөлтэй нь дотносох нь чухал. Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй тул гэр бүлийн хүрээн дэх өчүүхэн жижиг маргаан ч таны амгалан байдлыг алдагдуулна. Та дурласан үедээ хэнийг ч юуг ч анзаарах сөхөөгүй болдог. Таныг бүрэн дүүрэн ойлгодог, мэдрэмжтэй хүн л таны хань болж чадна. Ихэнх тань амрагаа шүтэн биширдэг ба амраг нь ч мөн тийм хариу барьдаг. Гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт та амьдралын бодит үнэн, хатуу ширүүнтэй нүүр тулгарч л таарна. Бусад хүн амрагийг тань биширч, магтахад та дургүй. Тэр ч бүү хэл, заримдаа урьд өмнийн явдлыг сөхөж, хардан бухимдаж эхэлдэг. Ийм үед та хэр төрөө эрхэмлэдэг байх нь чухал. Сексийн хувьд та эелдэг зөөлөн, янаг байж чаддаг.

Гадаад төрх:
Гонзгойвтор царай, бамбагар уруул, уян зөөлөн дуу хоолой таныг бусдаас онцолдог. Та бүх шүдээ гарган нүд дүүрэн инээмсэглэдэг. Махлагдуу биетэй.

Эрүүл мэнд:
Сэтгэл санааны хямралд өртөмхий. Үржлийн болон дайврын систем хямарч болзошгүй. Ядаргаанд орох, хүч чадлаа барах магадлал өндөртэй.

Ажил мэргэжил, албан тушаал:
Таны эмзэг мэдрэмтгий чанар хурцаар илрэх мэргэжлүүд л буюу яруу найрагч, зохиолч, зураач, хөгжимчин, дизайнер, зурагчин гэсэн мэргэжлүүдийг сонгох нь зохистой. Зарим тань нийгмийн ажилтан, малын эмч, эмч, сувилагч, зөвлөх, улс төрч зэрэг мэргэжлүүдээс сонгодог.

Сар болгоны 7-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Энэ тооны нөлөөгөөр та зөн билэгтэй, ямар ч нөхцөлд амар жимэр байхыг эрхэмлэдэг зан чанартай. Та маш эмзэг, мэдрэмтгий хүн. Эдгээр чанараа ойр дотныхон, найз нөхдийнхөө тусын тулд ашигладаг. Та зөн билгийнхээ хүчээр олон нөхцөл байдлыг амжилттай даван туулна. Та өөрийн бие, сэтгэл санааны байдал болон зөн мэдрэмжээ хянаж дүгнэхдээ гарамгай. Та өвчнөө оношлох хэрэгтэй үеийг олж эмчид очиж чаддаг. Таны амьдралд баримталдаг гол зарчим бол зүрх сэтгэлийнхээ дуудлагад захирагдан амьдрах явдал юм. Та бусдын үгийг сохроор дагахаас илүүтэйгээр дотоод дуу хоолой, зөн билгээ сонсдог ба аливаад байгалиас заяасан авьяас чадвартаа итгэн ханддаг. Та өөрөө өөртөө итгэснээр бусад хүмүүст, мөн амьдралд ч итгэж эхэлдэг. Та эргэн тойронд болж байгаа бүхэн өөрийн гэсэн утга агуулга, ач холбогдолтой гэдэгт итгэдэг. Та заримдаа ганцаараа байж, бүхнийг цэгнэх, түүнийхээ үрээр хүнд хэцүү асуудлыг ч өөдрөгөөр шийдэх боломжийг олдог. Таны гүн ухаанч сэтгэлгээ бусдыг ажин гярхай байхад тусалдаг. Та аливаа үйл явдлыг урьдчилан харж тооцож чаддагаас таны хажууд байдаг хүмүүст амьдралын эрчтэй урсгал илүү тодорхой мэдрэгддэг. Таны оюун ухамсар өндөр хөгжилтэй тул түүнийгээ зөв хэрэглэснээр та мөрөөдлөө бодит амьдрал болгож чадна. Бусдын нүднээ энэ байдал тань ид шидийг санагдуулдаг. Таны эд хөрөнгө хүртэхгүй байсан ч бусад хүн таныг баян чинээлэг гэж бодно. Та ажил хэрэгт ч, гэр орондоо ч эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байх дуртай. Гадаад өнгө үзэмж, байгаа байр байдалдаа маш их анхаардаг. Зөвхөн өөртөө төдийгүй найз нөхөд, эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ өнгө үзэмжинд ч санаа тавьж явдаг. Балет, теннис, усан сэлэлтээр хичээллэх, ойд зугаалах нь танд тустай.

Дутагдал:
Долоогийн тооны нөлөөгөөр таны сэтгэл санаанд ямар нэгэн түгшүүр байдаг. Та заримдаа ямар учраас түгшээд байгаагаа олтол маш их хямарч, амар тайван байж чаддаггүй. Та муу зүйл бодож төсөөлвөл муу муухай явдлыг өөртөө дуудах чадалтай гэдгээ сайн санаж яв. Тиймээс ажил хэрэг бүтэлгүй байсан ч эерэг сайнаар бодож сурах нь чухал юм. Заримдаа та хэт их “зальжин” болж бодит байдлын баримжаагаа алддаг. Өөрийгөө хэт их шүүж ухаж төнхөх нь бодит байдлыг үнэн зөвөөр нь харах нь чухал шүү. Нөгөөтээгүүр бодит байдлаас мөрөөдлөө илүүд үзэж, бүхнээс өөрийгөө тусгаарлах хандлага буйг анхаар. Ийнхүү өөрийгөө амьдаар нь булшлуулахын оронд таагүй нөхцөл байдлаас ч ашиг хонжоо гаргаж сурах нь чухал. Та өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг анхаарахгүй байхыг хичээдэг. Үүний оронд асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж сурах нь илүү чухал. Зарим долоогийнхон оюунлаг ертөнцийг үл тоомсорлон цэвэр практик ажлыг сонгон авах нь бий. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт та өөрийнхөө “би хэн бэ?” гэдэгт эргэж ирж л таарна. Заримдаа амжилтанд хүрмэгцээ сэтгэл түгших явдал гардаг. Учир нь та амжилтанд хүрч дасаагүйд байж болох юм. Мөн бусдыг үл хайхрах, зөвхөн өөрийн дотоод мэдрэмжээ анхаарах хандлага гаргадаг. Энэ тохиолдолд бусдыг ойлгож дэмжихийг хичээх нь маш чухал. Ингэснээр та өөртөө ч мөн тусална гэсэн үг. Танд бусдад амархан чанар буй. Хэрвээ та дотоод дуу хоолой, зөн билгээ сонч байх юм бол хэзээ ч бусдад мэхлэгдэхгүй.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Хэт итгэмтгий зандаа хөтлөгдөж хийсэн сонголт уучилшгүй том алдаа болж мэднэ. Тиймээс дотоод зөн билэг болон амрагийнхаа тухай мэдээллийн анализ буюу дүн шинжлэлд л найдах хэрэгтэй. Янаг амрагийн харьцаанд та дэндүү тэвчээргүй ханддаг тул үйл явдлыг жамаараа өрнөх боломж олгохгүй, өөрөө хэт яаруулж түрүүлэх нь бий. Та маш эмзэг мэдрэмтгий нэгэн болохоор таны сэтгэл зүйг нарийн ойлгодог амраг л танд хэрэгтэй. Та үе үе ганцаар байхыг хүсдэг тул амраг тань үүнийг ч ойлгодог байх ёстой. Танд амрагаа хэтрүүлэн үнэлэх, түүний жинхэнэ мөн чанарыг таниж чадахгүй байх зэрэг дутагдлууд буй. Заримдаа мөрөөдөлдөө хэт хөтлөгдөн түүнийг таныг дагаад ертөнцийн зах хязгаар хүрэхэд ч бэлэн хүн хэмээн ойлгож болзошгүй. Мөн та мөрөөдлийнхөө ханхүүтэй тааравч мөрөөдлөө эвдэхээс айгаад ямар нэгэн алхам хийлгүй өнгөрч ч мэднэ. Өөрөөр хэлбэл, таны хувьд янаг амрагийн талбар дээрх идэвхтэй үйл ажиллагаанаас мөрөөдөл тань илүү чухал санагддаг. Та амрагийнхаа сэтгэл санааны байдлыг маш сайн мэдэрдэг. Танд сэтгэл оюуны гүн холбоо тогтоох боломжтой хүмүүс л таалагддаг, учир нь оюуны түвшин дэх ойлголцол нь танд хамгаалагдсан гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Таныг жаахан хүүхэд шиг халамжлан энхрийлэхэд та дуртай. Орон дотроо ч та сэтгэл зүрхээ, бие бялдраа танд бүрэн зориулах хүнийг хайж байдаг. эсрэг тохиолдолд та ганцаар байсан нь дээр гэж үзнэ. Тэгсэн атлаа та тохиолдлын харьцаа холбооноос татгалздаггүй.

Гадаад төрх:
Нимгэн цайвар арьс бүхий дугуйвтар царайтай, жижиг ам, шонхор хамар, нэв шувт ширтсэн харц эдгээр нь таныг тодорхойлох гол шинжүүд. Ихэнхдээ эрт бууралтдаг, бие махбодын хувьд туранхай, жижиг биетэй.

Эрүүл мэнд:
Сэтгэл санааны гаралтай өвчинд өртөмхий. Мөн амархан ядардаг, шүд их өвддөг, хоолны дуршил буурах хандлагатай.

Ажил мэргэжил, албан тушаал:
Танд нягт нямбай хандлага шаарддаг ажил мэргэжлүүд илүү тохиромжтой тул та сайн инженер, нарийн бичгийн дарга, эх баригч эмч, мэс засалч, санхүүч, зах зээл судлаач болж чадна. Таны зохион байгуулах авьяас чадвар томоохон хэмжээний хүлээн авалт, шоу зохион байгуулахад түлхэнэ. Мөн зурхайч, маарамба, үзмэрч гээд бусдад туслахыг шаарддаг, зөн билэг, өндөр мэдрэмж хэрэгтэй мэргэжлүүд ч тохирно.

Сар болгоны 8-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Танд тэсвэр тэвчээр, амьдралын бүхий л хүрээнд амжилт олох эрмэлзэл хангалттай буй. Таны хийсэн барьсан болгон бараг дандаа бүтэмжтэй байж, мөнгө санхүүгийн хувьд ч багагүй ашиг олно. Өөрөөр хэлбэл, та ихэнхдээ азтай байдаг хүн. Та ололт амжилтандаа баярлаж, зорилгодоо хүрмэгцээ сэтгэл ханаж чаддаг хүн. Таныг нэр хүнд, гавьяа шагнал ч хүлээж байж мэдэх юм. Та бол азтай хүн, тиймээс эд хөрөнгө танд аяндаа бий болж хуримтлагдана. Гэхдээ таны оюуны хэрэгцээ шаардлага хангагдахаас нааш таны амжилт бүрэн дүүрэн байж чадахгүй. Тиймээс та мөнгөний хойноос хөөцөлдөх цаг завгүй ажлаа үе үе засварлаж, бүтээлч авьяас чадвараа бүрэн дүүрэн илэрхийлж гаргахад анхаарна. Эргэн тойрондоо буй хүмүүс, нийгэмтэйгээ та бүрэн дүүрэн ойлголцол, харилцан холбоог бий болгож чаддаг. Тухайлбал та гадаадын олон сонин сэтгүүл унших ба олон улсын тавцан дээр болж буй үйл явдлыг чин сэтгэлээсээ хүлээж авна. Та өөрийгөө бүрэн дүүрэн ойлгож, өөрөө өөртэйгээ нийцсэн цагтаа л сая амжилт, эд баялагт хүрнэ. Хувь тавилан та нарын заримд багагүй эрх мэдэл олгон, олны анхаарлын төвд аваачиж ч болзошгүй. Энэ боломж бол танд байгалиас заяагдсан зүйл юм. Та өөртөө хэрэгтэй гэсэн бүхнээ хийх бөгөөд санасан болгон тань бүтэх магадлалтай. Гэхдээ та өөрийгөө гоц гойд хүнд тооцдоггүй, та хүн болгонд өөрийн гэсэн хувь тавилан буй гэж үздэг. Та эрх мэдэлд хүрмэгцээ биеэ тоодоггүй, харин үүрэг хариуцлагаа ухамсарласан илүү нягт нямбай болдог. Мөн бусдыг уриалан дуудахдаа сайн төдийгүй бусдад эерэгээр нөлөөлөх авьяас чадвар танд буй. Та лидерийн авьяас чадвартай болохоор хариуцлага үүрч, өөрөө ч бат бэх байр суурьтай байж бусдад тусалж байх боломжтой. Та өөртэйгээ адил хүмүүсийг татах авьяас билэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай, эрчтэй, тэвчээртэй ажилладаг. Та өөртөө итгэлтэй болохоор бусад хүмүүсийн итгэлийг ч хүлээдэг. Нөгөөтээгүүр та өрсөлдөөнд гоц авьяастай ба учирч буй саад бэрхшээлийг давж гарахын тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Та өөрийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарладаг болохоор өөрийгөө дүгнэж цэгнэхгүй өнгөрөх өдөр гэж байхгүй. Танд регби, теннис, холын зайны гүйлт, морин спорт, усан поло, аэробик зэрэг спортууд нэн тохиромжтой тул эрч хүч хэмнэнэ.

Дутагдал:
Та аливаад хэт материаллаг талаас нь ханддаг. Таны амьдралын утга учир материаллаг эд баялагийг хуримтлуулахад чиглэгдэж болно. Таны хувьд ямар хувцас өмсөж, хэдэн төгрөг олж байгаа нь нэн тэргүүнд анхаарах зүйл мөн. Тиймээс та хамгийн сүүлийн үеийн загварын, хамгийн чанартай, үнэтэй эд зүйл хэрэглэхийг эрхэмлэдэг. Нөгөөтээгүүр та хичнээн их мөнгө оллоо ч танд үргэлж л бага юм шиг санагдах болно. Баян тансаг амьдрал таатай зүйл мөн боловч зөвхөн мөнгөнд анхаарлаа төвлөрүүлснээр та амьдралын бусад хүрээгээ сонирхолгүй, утгагүй болгож байгаа юм. Тиймээс оюунлаг амьдралыг марталгүй, энэ чиглэлийн хүмүүстэй аль болох их харьцаж байх хэрэгтэй. Та дэндүү шулуухан, бас бардам хүн тул бусдын шүүмжлэлийг хүлээдэг. Та зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг сонгохоос буцдаггүй. Өөрөөр хэлбэл, санаснаа авахын тулд бусдыг хуурч мэхлэх, хээл хахууль өгөх зэргээр авирлах нь таны хувьд ердийн хэрэг. Та өөрийгөө дээд заяатай хүн гэж боддог болохоор бусдыг санаснаараа хөдөлгөж байдаг. Танд бүхнийг хяналтандаа байлгаж, бусад хүнийг ашиглах нь таалагддаг. Заримдаа та бусдад дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх замаар санасандаа хүрдэг. Таны өрсөлдөгчөө давах гэсэн эрмэлзэл ихэнхдээ эрх мэдлээ мэдрэх гэсэн эрмэлзэлтэй холбогддог. Гэтэл наймын тоо нь кармын маш хүчтэй нөлөөг агуулдаг тул таны хийсэн муу үйл болгон хоёр дахин их хэмжээтэй зовлон болж тань дээр заавал бууна гэдгийг бүү март. Та санасандаа хүрч чадахгүй бол, эсвэл хангалттай эрх мэдэл, эд хөрөнгөгүй бол өөрийгөө их л азгүй хүнд тооцдог. Учир нь та амьдралын гол утга учир бол дээрх ойлголтууд гэж үздэг. Тал залхуу хойрго нэгэн байлаа ч бусдын хүчээр эд баялаг, эрх ямбыг олж авахыг хүсдэг. Гэвч таны хувьд өөрийн хичээл зүтгэлээр олсон зүйл л жинхэнэ хоол болно гэдгийг бүү март. Та бүгдийг мэддэг чаддаг боллоо гэж бодох тусам амьдрал танд гэнэтийн нөхцөл байдлыг барина. Хэрвээ та бусдад хөтлөгдөн, бусдын ашиг сонирхлын зэвсэг боливоос аяндаа ядарч сульдан, бие тань хямрах ба энэ нь кармын хуультай шууд холбоотой юм. Өөрчлөлт шинэчлэлтээс, мөн аливааг хянах хяналтаа алдахаас айж эмээдэг. Тиймээс аливаад нэгэнт тогтсон зам мөрийг сонгодог.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та эрч хүчтэй, аз хийморьтой, санасандаа хүрдэг, үзэмж төгөлдөр нэгэн болж төрсөн. Та нарын зарим нь дэндүү даруу төлөв байж, ололт амжилтаа бусдаас нуух нь бий. Тиймээс танд хүчтэй. Таны амбийцийн эсрэг өөрийн ашиг сонирхлыг тавьж чаддаг амраг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амраг бизнест тань бол эрх тэгш түнш, аялал жуулчлалд бол итгэлтэй хамтрагч,гэр оронд тань бол найдвартай түшиг тулгуур байх ёстой. Тэр танаас дутахгүй азтай, өөртөө итгэлтэй нэгэн байвал та хоёр амархан ойлголцоно. Таны хувьд байнгын анхаардаг мөнгө хэмээх сэдэв хайр дурлалыг хоёрт тавьж үзэхэд хүргэх явдал элбэг тохиолддог. Мэдээж та хайр дурлалаас бусдыг нь худалдан авах боломжтой байна. Нөгөөтээгүүр таны эд хөрөнгийн хамтран эзэмших сонирхолтой хүн цөөнгүй гарах тул танд сонирхлыг тань материаллаг зүйлээс холдуулж чадах, илүү оюунлаг,мэдрэмжтэй хүн зохино. Янаг амрагийн харьцаанд бол таны хүсэл мөрөөдөл, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн хүн байх ёстой. Заримдаа та сэтгэл хөдлөлд хэт автаж, ор дэрний асуудлаас өөр зүйл бодох чадваргүй болдог.

Гадаад төрх:
Та цонхигор царайтай, өтгөн ширүүн үстэй. Таныг онцлох өөр нэг шинж бол “мууран нүдтэй”, бүдүүн зөрүүд маягийн уруул, зузаан эрүү юм. Ихэнх тань өндөр нуруутай, бадируун чийрэг биетэй.

Эрүүл мэнд:
Өтгөн хатах, цагаан мах үрэвсэх хандлагатай. Үе мөчний болон мэдрэлийн өвчинд өртөмтгий.

Ажил мэргэжил, албан тушаал:
Бизнесийн салбарын бүхий л ажил мэргэжил тохиромжтой. Тиймээс сайн нягтлан бодох, санхүүч, компани аж ахуйн байгууллагын удирдах ажилтнууд төрдөг. Мөн зохион байгуулах авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хариуцлага ухамсарлахыг шаарддаг мэргэжлүүд тохиромжтой. Тухайлбал та сайн багш байж чадна. Мөн зүү төөнүүрийн эмч, алганы хээ судлаач, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийг сонгосон ч болно.

Сар болгоны 9-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:
Та мэдлэг боловсролд тэмүүлэмтгий, болж буй үйл явдалд гүн ухаанчаар ханддаг. Аливаа зүйлийн хоёрдмол мөн чанарыг мэддэг тул өөрийн дутагдлыг ч байх ёстой зүйл мэт хүлээж авдаг нэгэн болж төржээ. Та өөртөө ханддаг шигээ бусдын алдаа эндэл, дутагдал, муу талыг ч уучлан өршөөдөг. Та төгс төгөлдөрт ямагт тэмүүлж байдаг, өөрийгөө боловсруулснаар амьдралынхаа утга агуулгыг төгөлдөржүүлэх бодолтой явдаг. Та мэдлэг боловсорлоо дээшлүүлэх, оюун ухамсрын өсөлтөд нөлөөлөх хичээл сургалтанд хамрагддаг. Иймэрхүү хандлага нь таны албан тушаал, амьдралын байр суурь, мөнгө санхүүгийн байдалд таатай нөлөө үзүүлдэг. Та мэдлэг боловсролтой хүн сургуулиа онц сайн төгссөн байхыг үгүйсгэхгүй. Та боловсрол эзэмшээгүй байсан ч байнга сурч мэдэх боломжийг олгогч ажил алба эрхлэхийг эрмэлздэг. Зарим хүмүүс таныг төрөлхийн авьяас билэгтэй, их мэдлэгтэй гэж үздэг. Хэдийгээр та их зүйл уншиж мэдсэн хүн боловч таны дотоод “хараа” тус болох нь цөөн бус. Та мэдээлэл сайтай байдаг тул ямар ч сэдвээр хэлэлцүүлэг хийхээс буцдаггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг болохоор мэдэхгүй зүйл гарвал тэр талаар хэзээ ч ярилцдаггүй, хэлж ярих зүйл байгаа үед л ярианд оролцдог. Заримдаа та хэт нэг талыг барьдаг ба таны үзэл бодлыг өөрчлөх аргагүй байдаг. Есийн тооны үечлэл нь таныг зөвхөн өөртөө төдийгүй мөн бусдад ч өндөр шаардлага тавихад хүргэдэг. Таныг хуурч мэхлэхэд амаргүй тул хэн нэгнийг ажилд авахдаа авьяас чадварыг нь бүрэн дүүрэн шалгадаг, харин гэрээ хэлцэл байгуулахдаа түншийнхээ талаарх бүхий л мэдээллийг ухаж мэддэг. Заримдаа та их өөнтөгч байдаг тул хорвоод буй сайн сайхан бүхнээр өөрийгөө хүрээлүүлэхийг боддог. Та өөртөө тохируулан сайхан хувцасладаг ба таны хувьд үзэмжтэй байх нь чухал үзүүлэлт мөн. Та төрөлхийн лидер мөн тул бусдаас бүхий л салбарт дээгүүр байхыг боддог. Та бусдыг үлгэрлэн дагуулахдаа сайн тул багш болбоос нэн сайн. Та ёс суртахууны өндөр үзэл баримтлалтай тул бүх хүмүүсийг эрх тэгш төрсөн гэж үздэг. Ер нь та аливаад шударгаар хандахыг эрхэмлэдэг. Та бусад хүнд сайн зүйл хийх дуртай тул ихэнх цагаа буяны ажилд зориулж, тус дэмжлэг хүссэн хүн бүрт туслахыг хичээдэг. Таны төрөлхийн ажигч гярхай зан чанар хүмүүст юу дутагдаж буйг олж харахад тусалдаг. Та өгөөмөр зантай тул сайн нийгмийн ажилтан болно. Та оюунлаг, шашинлаг хүн. Эдгээр чанар нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та бясалгал хийх сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, шашны ном судар унших дуртай байж болно. Та бурханлаг бүхэнд эргэлзэлгүй итгэдэг боловч төвийг сахисан үзэл бодол тань бүх шашинд өв тэгш хандахад хүргэдэг. Та гярхай нэгэн тул амьдралд тохиож буй бүхий л үйл явдлыг нарийн мэдэрч, түүнээсээ зохих дүгнэлтүүдийг хийж байдаг. Та үе үе сэтгэл хөдлөлдөө захирагддаг боловч эцсийн эцэст эрүүл саруул ухаан тань ялж, та шаардлагатай гэсэн арга хэмжээг авч дөнгөдөг. Танд урлагийн мэдрэхүй, авьяас чадвар хангалттай буй. Та хөгжим дарахдаа, эсвэл дуулахдаа авьяастай байж болно.

Дутагдал:
Заримдаа та тэвчихийн аргагүй болдог. Энэ нь таны итгэл үнэмшилдээ үнэнч байх гэсэн, эсвэл хөндлөнгөөс ямар нэгэн заналхийллийг мэдэрсэнтэй холбоотой байдаг. түүнчлэн танаас өөр маягаар амьдардаг хүмүүс, мөн боловсролгүй хүмүүст таагүй ханддаг. Таны мөрөөдөл биелэхээ больчихвол, эсвэл хүмүүс таны санасны эсрэгээр үйлдвээс та ихэд бухимдаж гутардаг. Илүү тэвчээртэй байж сурвал амьдралыг байгаагаар нь бодитойгоор хүлээн авч сурна. Заримдаа та бусдын шүүмжлэх, ар нудрагаар нь муучлахаас буцдаггүй. Та нийгэмд эзэлж буй өндөр байр сууриа ашиглан бусдыг дорд үзэх хандлага гаргадаг ч байж мэдэх. Таны өөнтөгч зан бусдад төдийгүй өөрт тань хор хохирол учруулна. Бусдад төдийгүй өөртөө гаргадаг энэ хандлага таны хэт өндөр шаардлага тавьдагтай холбоотой. Сэтгэлийнхээ гүнд та өөрийнхөө төгс бусыг мэдэрдэг тул бусдын хүчээр өөрийгөө баталгаажуулахыг хичээдэг. Хувцаслалт, боловсрол зэрэг зүйлүүдэд хандахдаа хэт нягтлан яршигтай байдаг. Таны дотоод хангалуун бус байдалтай холбоотойгоор та бусдаас давуу гэдгээ үргэлж мэдрэхийг эрмэлздэг. Бусдын дутагдлыг хэт анхаардгаас давуутай, сайн талуудыг нь олж харах чадваргүй болдог. Та амьдралыг зөвхөн хар цагаан өнгөөр хардаг, гэтэл саарал буюу “зохицох нийцэл” гэсэн утгыг агуулагч өнгө байдгийг бүү мартаарай. Та маш хуучинсаг үзэлтэй, хатуу үзэлтэй хүн тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Таны найз танд таагүй тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Гэтэл бодит байдлаас зайлсхийх тусмаа та түүнтэй дахин дахин тулгарах болно. Заримдаа та өөртөө хэт өөнтөгч ханддаг тул өөрийгөө эвгүй байдалд оруулдаг. Тухайлбал, та хэд хэдэн төрлийн ажлыг нэгэн зэрэг хийж чадахгүйдээ гутардаг. Хэдийгээр бусад хүнд туслах нь таны мөн чанарын салшгүй нэгэн хэсэг мөн боловч та заримдаа хэмжээ хязгааргүй өгөөмөр зан гаргадаг. Хариуд нь талархлын үг сонсож чадахгүй бол сэтгэл дундуур хоцордог. Тиймээс та аливаа сайн үйлийг хариу харахгүй хийж сурах нь чухал.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Та хийж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ тачаадан ханддаг. Тиймээс таны сэтгэл санааг нарийн мэдрэх амраг танд хэрэгтэй. Энэхүү чанар нь амьдралын бүхий л хүрээнд хэрэг болно. Та өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн тул амрагаа сургахдаа түрэмгий зан, тушаангуй аяс гаргах нь бий. Гэвч үүнийг хайрт тань доромжлол гэж хүлээж авах магадлал буйг анхаар. Та урлаг соёлынхон болон боловсролтой хүмүүстэй ойртож дотносохыг чухалчилдаг. Таны байгаа хөгжимчид илүү их татагддаг. Та гадаад өнгө үзэмждээ анхаардаг атлаа гэртээ хайш яаш хувцаслан өрвийж явах нь бий. Есийн тооны нөлөөгөөр та амрагтаа таалагдах гэж хүссэн бүгдийг нь хийх ба түүнээсээ магтаал талархлын үг сонсох нь таны хувьд гайхамшигтай үйл явдал болдог. Сексийн харилцаа нь таны шашны үзэл баримтлалтай шууд холбоотой. Тиймээс та энэ хүрээнд тодорхой хориг журамд баригддаг.

Гадаад төрх:
Өндөр нуруутай, ясархуу, мантгар хамартай, цэвэр толигор арьстай, нарийхан уруултай байдаг. онцлох шинж нь булчинлаг.

Эрүүл мэнд:
Толгой их өвддөг, хамар битүүрч буглах, нүдний хараа муудах хандлагатай.

Ажил мэргэжил, албан тушаал:
Сурган хүмүүжүүлэх салбарт амжилт олон тул сайн багш, судлаач болж чадна. Зарим тань буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Сайн эмч, сувилагч, анагаах увидастан цөөнгүй буй. Аль ч салбарт тэр удирдан манлайлагч болж чадах төдийгүй шүүгч, хуульч, дипломатын ажил ч тохиромжтой. Зураач, уран барималч, тогооч, цэцэрлэгч болвол тохиромжтой.

Сар болгоны 10-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Энэхүү хослолын үрээр танд манлайлагчийн авьяас билэг зорилгодоо хүрэх буцашгүй эрмэлзэл заяагджээ. Нэгийн тооны хоёронтаа их нөлөө нь өөрийн манлайллыг тогтоох, таны давуу талыг үг дуугүй хүлээн зөвшөөрөгч хүмүүстэй мэдлэгээсээ хуваалцах гэсэн эрмэлзлээр илэрдэг. Тэг тоо нь ч таны бодгалийн төлөвшилд нөлөө үзүүлж, авьяас чадвар, зан байдлын онцлогийг тань улам тодотгож өгдөг. Үе үе хүнд хэцүү байдалд орсон үедээ та нэг тооны “зөөллөх” үйлчлэлийг мэдэрдэг. Та аливаа бэрхшээлийг даван туулж, бүрэн дүүрэн амьдрахыг эрмэлздэг. Нэгийн тооны нөлөөгөөр та өмнөө ямар нэгэн зорилго тавьж байдаг тул таны хүч чадал мөнхийн дайчилгааны байдалд оршдог. Дүн шинжлэл хийхдээ сайн тул шинэ санаа оноогоор хэзээ ч дутдаггүй, шаардлагатай үедээ хэрэгтэй төвлөрлийг гаргаж чаддаг. Энэ чанаруудыг нэгийн тооны давхар нөлөө ихэсгэдэг ба амьдралын эрч хүчийг тань хүмүүс хоорондын харилцаа, уран бүтээлч үйл ажиллагаанд чиглүүлж өгдөг. Үе үе та дотоод ертөнцдөө шингэдэг ба ийм үедээ хүмүүсээс холдон хөндийрч, аливаа асуудлыг шийдвэрлэхээс ухамсартайгаар зайлсхийдэг. Сэтгэлийнхээ гүнд нэвтрүүлэхгүйн тулд та бусдыг санаатайгаар өөрөөсөө хөндийрүүлж зай барьдаг. Та биеэ авч явах байдлаараа, эсвэл хувцаслалтаараа давтагдашгүй цорын ганц гэдгээ харуулахыг хичээдэг. Та бусдын анхаарлын төвд байх дуртай. Бусдын анхаарлыг татах өөр нэг арга тань бол уйгагүй бүтээлч ажиллагаа, эсвэл хурц хошин үг яриа юм. Та хүмүүст сайхан харагддаг шигээ ухаантай хүн гэдгээ үзүүлэхийг хүсдэг. Та эрч хүчтэй, зорилгодоо тууштай, амьдралын баяр баясгалантай, эрүүл саруул ухаантай, зориг дүүрэн зан чанаруудаа нэгийн тооноос авчээ. Бусдыг сайн ойлгодог тул тэдэнд хэрхэн тус болохоо мэддэг. Та төрөлхийн энэрэнгүй зантай тул бусдын зовлон зүдгүүрийг гүн гүнзгий мэдэрдэг. Тиймээс та тэдэнд үнэ төлбөргүй тусалж, олон нийтийг уриалан дуудах чадвартай. Та аливаад анхдагч байж чадна. Чингэснээрээ хүмүүсийн хоорондох үл ойлголцлыг үгүй хийж, олон нийтийн лидер гэдгээ харуулахыг хичээдэг. Нэгийн тооны нөлөө хараат бус байх, бие даан шийдвэр гаргах чадварыг тань ихэсгэдэг. Та аливаад зөвхөн өөртөө итгэж найддаг, тэгснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өсөн нэмэгддэг. Өөртөө тавьж сурснаар бусдыг хэрхэн халамжлахаа мэддэг болно. Энэ тоонд төрөгсөд аэробик унадаг дугуйгаар хичээллэх нь тохиромжтой.

Дутагдал:

Заримдаа таны эрч хүч суларч зорилгодоо хүрэхийн тулд хангалттай зүтгэл гаргаж чадахаа байдаг, эсвэл хүрч чадах эсэхдээ эргэлздэг. Бүтээлч идэвх, залхууралтай ээлжилдэг. Ийм нөхцөлд ормогцоо та юу ч хийх сонирхолгүй болж, өөрийгөө хүндэтгэх чадвараа алддаг. Тийм нөхцөлд биеийн хүчний хөдөлмөр хийж, алдагдсан эрч хүчээ сэргээж байх ёстой. Заримдаа та ганцхан “санаанаас” зуурч, бусдыг бүгдийг нь мартдаг. Нэгийн тооны нөлөө нь таны зорилгодоо хүрэхээр хэтийдэн зүтгэх тэмүүлэл, аугаа их бүтээлч чадварыг нөхцөлдүүлдэг. Гэтэл дээр дурдагдсан уналтын байдал нь ажил төрлийг зогсонги байдалд оруулдаг. Тиймээс та амьдрал бол олон талтай, тавигдсан зорилгоос тань гадна чухал зүйл цөөн бус гэдгийг ойлгох нь чухал. Харамсалтай нь амьдралаас чухам юу хүсээд байгаагаа тэр бүр нарийн мэддэггүй. Таны хүсэл зорилго өөрийн боломжийг нэмэгдүүлэх гэсэн жижигхэн хүсэлтэй холбоотой байх нь элбэг. Та өөрийн үзэл бодол дээр хатуу чанд зогсдог ба бусад хүн түүнийг тань хуваалцах ёстой гэж үздэг. Энэхүү итгэл нь таны тодорхой зорилгыг харж чаддаг, түүнийг хэрэгжүүлэх арга замаа мэддэгтэй шууд холбоотой. 10/1 гэсэн нийлэмж нь үүний эсрэг чанарыг ч олгож болох юм. Тухайлбал та амьдралын ямар нэгэн байр суурьгүй байж болно. Заримдаа та урсгал даган хөвж, өөрийн бүтээлч авьяасыг “алдаг”. Эсвэл бусдын нөлөөнд автахгүй байж чадахгүй, өөрт огт хэрэггүй, санал нийлэхгүй байгаа үзэл санаанд хөтлөгдөн явах нь бий. Заримдаа та бусдын анхаарлыг санаатайгаар татахыг оролддог ба энэ нь өөрийнхөө чухлыг мэдрэхэд тань хэрэгтэй байдаг. Гэтэл энэ нь таны өөртөө сэтгэл ханамжтай бус явдгийн тод илрэл болдог. Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун байж өөртөө таалагдаж сурвал бусдаар магтуулах, бусдад таашаагдахыг хичээх шаардлагагүй болно. Та өөрийгөө илэрхийлэх шинэ боломжуудыг үргэлж эрж хайж байдаг. Аливаад хэт шулуун ханддаг нь бусад хүн саналыг тань хүлээн зөвшөөрөхгүй бол дайсагнасан байдал үүсэхэд нөлөөлдөг. Та шинэ содон юм болгонд татагддаг, харин энэ нь та нэг зүйлийг удаан хийж чаддаггүйг илтгэнэ.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Хувийн харьцаандаа та хянуур ханддаг төдийгүй халамжтай уриалагхан байдаг болохоор амрагтаа өөрийгөө бүрэн зориулдаг. Заримдаа та хайртдаа хэт ихийг зориулж, өөрийгөө мартчихдаг. Та хараат бус байдлаа юу юунаас илүү эрхэмлэдэг болохоор амьдралд тусаар бага хүнийг сонгож амрагаа болгодог. Энэ нь таны зөвхөн өөрийн хүчинд найддаг зантай холбоотой. Амрагтаа хандан нэг л удаа тус дэмжлэг хүсээд татгалзсан хариу авсан бол дахин хэзээ ч хандахгүй, өөрөө бүхнийг хийхийг бодно. Таныг дотоод шаналлын ертөнцөөс тань ангижруулах баяр баясгалантай, илэн далангүй, нээлттэй хүн тохирно. Нөгөөтээгүүр таны амраг ухаалаг, боловсрол сайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл таны сонирхдог бүхий л сэдвээр ярилцаж чаддаг хүн байвал зохино. Янаг амрагийн харьцаанд дотоод дур хүслээ нууж байдаг тул сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Гэвч таныг өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд хүргэн хүн тааралдаж болзошгүй. Таны хувьд нэгэнт тогтсон харьцаагаа таслахад амаргүй байдаг. та ямар ч ирээдүйгүй харьцаа холбоо гэдгийг нь мэдсээр атлаа энэ тухайгаа ил тод хэлэхийн оронд өөр хүнтэй нууцаар амраглан асуудлыг шийдэхийг эрхэмлэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам та бодсон санаснаа ил тод хэлж сурах ба тодорхой байх нь тодорхойгүй байдлаас илүү чухал гэдгийг мэдрэх болно. Хэрвээ амраг тань танд захирагдахыг, танаар халамжлуулахыг зөвшөөрвөл та хоёрын хооронд сэтгэлийн гүн гүнзгий холбоо үүснэ. Орон дотроо та хөдөлгөөнтэй, эрч хүчтэй. Бэлгийн амьдралыг та эрч хүчээ сэлбэх нэг хэрэгсэл гэж үздэг. Энд тууштай, санасандаа хүрэхийг эрмэлздэг чанар ч илэрдэг.

Гадаад төрх:

Гуалиг, өндөр нуруутай. Торгомсог зөөлөн арьстай. Царайлаг, том амтай, нарийхан уруултай. Та уян зөөлөн дуу хоолойтой.

Эрүүл мэнд:
Чихрийн шижин, халдварт өвчин тусах магадлалтай. Мөн сэтгэл санааны гүн хямралд өртөмхий.

Ажил мэргэжил, албан тушаал:
Та хамт олны дунд ч бие даан ганцаараа ч ажиллах чадвартай. Тавьсан зорилгоо тодорхой харах боломж бүхий, оюуны байнгын төвлөрөл шаардах ажил мэргэжилд дурладаг. Та хангалттай чинээлэг бол буяны ажилд хариу харалгүй оролцдог. Банкны ажилтан, зөвлөх, аливаа салбарт анхдагч нь байх боломжтой. Мөн архитектурч, манекан, барилгын зураг төслийн ажилтан болвол амжилтанд хүрнэ.