Ордуудын долоо хоногийн зурхай

Уншигч таны шинэ долоо хоног эрч хүчтэй, өөдрөг сайхан эхэлж байгаа гэдэгт найдаж байна. Танд шинэ долоо хоногийн мэнд хүргэж, зурхайг хүргэж байгааг хүлээн авна уу.

Хонь

Гэр бүлийн болон ажил хэргийн харьцааг тэнцвэржүүл. Хувийн амьдралд тань материаллаг хэрэгцээ их гарна. Шийдэмгий бус байдлаасаа болж азтай учралыг алдаж магад. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Албан томилолтоор явбал та сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Аль болох бие даан ажлаа гүйцэтгэ. Гэр орныхон, ойрын хүмүүсээ ямар нэг сайхан зүйлээр баярлуул. Худалдаа хийх болон  гэрээ байгуулах бол урьд нь төлөвлөсөн зүйлүүдээ л хэрэгжүүл. Удирдах ажилтнуудтай ам мурийж, хамт олны зарим хэсэгтэй түнжин хагарч болзошгүй. Эрүүл мэндийн хувьд амьсгалын замын халдварт өвчнөөс болгоомжил. Спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлэх хүсэл төрнө. Тодорхой үр дүнд хүрье гэвэл та өөртөө тодорхой шаардлагууд тавьж, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Таны уран сэтгэмжтэй байдал өнөөдөр аливаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг тун сайн болгоно.

Үхэр

Долоо хоногийн эхэнд таны эрч хүч сул байна. Хов хөөцөлдөж, жижиг хэрүүлд оролцвол та улам эвгүй байдалд орно. Тэвчээргүй сандарсан байдал өөрийнхөө алхмаа сайтар төлөвлөхгүй, яарч үйлдэлд хүргэнэ. Амжилтад хүргэх гол түлхүүр бол таны тэвчээр байна. Өр зээл бүү тавь. Хэрэв та чухал ажил төлөвлөж буй бол цаг зуурын шударга бус зүйлийг тэвчиж өнгөрүүл. Ганц бие хүмүүс гэр бүлтэй болох анхны алхмаа хийнэ. Та сэтгэл хөдлөл ихтэй, уур уцаартай тайван бус болж магадгүй. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүл. Өрсөлдөгч нарын зүгээс тавьсан элдэв жүжиг таны ажилд саад болох нь тодорхой. Мэдээлэл ямар чухал болохыг анхаар. Хувийн ажил хэрэг тийм ч таатай бус байна. Бие өвдөж, бэртэж магадгүй. Өөртөө анхаарал тавь, хоол ундаа тохируул. Шинэ орлогын эх үүсвэртэй болох санаа ол.

Ихэр

Таны тогтвортой, ухаалаг байдалд хүмүүс татагдах болно. Хийж буй ажилдаа итгэлтэй ханд. Туршлагаа нэмэгдүүлэх шинэ мэдлэг олж авахыг хичээ. Долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигдах болно. Мэдээлэл цуглуулж боловсруулах, тооцоо хийх, шаардлагатай хүмүүстэй холбоо тогтоох зэрэгт ихэнх цагаа зориулна. Хамтрагч нартайгаа нягт нямбай, шаардлагатай үед үзэл бодлоо шийдвэртэй хамгаалж харьцах хэрэгтэй болно. Албан тушаал дэвших магадлалтай. Долоо хоногийн сүүлээр таны гэр бүлд халуун дулаан, дотно уур амьсгал бүрдэнэ. Гэр бүлийнхээ ажилд гол анхаарлаа хандуул. Хувийн амьдралаасаа сэтгэлийн таашаал авна. Ганц бие хүмүүс гадаад үзэмжиндээ өндөр ач холбогдол өгч, гоо сайханд их цагийг зарцуулна. Хайр дурлал зам дээр тосно. Санамсаргүй гэмтэл ослоос болгоомжлох хэрэгтэй. Эрүүл мэндээ бэхжүүл.

Мэлхий

Дотоод сэтгэл хөдлөлөө сайн барь. Таны дүрсхийсэн байдал ажил дээрээ таагүй асуудал үүсэхэд нөлөөлөх болно. Ганц бие эрчүүлд хайрын учрал тохионо. Энэ нь гэхдээ гүнзгийрч гэрлэлт болохгүй түр зуурынх байх магадлалтай. Хамтрах сайн түнш олдох магадлал өндөр байна. Удирдлагаасаа та магтаал сонсоно. Урьд өмнө тохиолдсон зарим учралыг эргэн санаж, од эрхэс ямар дохио өгч байгаад дүгнэлт хийхийг хичээ. Хувийн амьдралаа төвхнүүлэхэд цаг зарцуулна. Хайрын сэтгэлийн харьцаа муугүй байна. Гэр бүлийн байдалдаа анхаар. Хамтран амьдрагч нар бие биенээ хуурах,  бүрмөсөн салах ч үйл явдал болж болзошгүй.

Арслан

Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн цаг үе. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад таатай байна. Од эрхсийн нөлөө бизнесмэн арслангуудыг түнштэйгээ гэрээ байгуулахад амжилттай байна гэдгийг зөвлөж байна. Та ажил хэргээ амжилтанд хүргэхийн тулд цаг заваа бүгдийг зориул. Шаардлагатай үйлдэл хийхэд мөнгөө бүү харамла. Олдсон боломжийг ашиглан эцэг эх, ах дүүстэйгээ харьцаагаа сэргээж ав. Өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд таатай. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт шаардлагатай мэдлэг туршлага дутагдсанаас таны нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй. Эргэн тойрныхонтойгоо муудалцаж магадгүй. Найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчилсний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй, ухаалаг, хянуур байхад л болно.

Охин

Өөрчлөлтөнд дургүй хүмүүс бусдын турхиралтанд өртөнө. Бусдын атаархлыг эвээр аргал.  Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэх боломж байна. Гэвч эгэл ертөнц таны мөрөөдлийг буулган авах нь амар байна. Иймд зорилгоосоо бүү ухар. Ажлын амжилт багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдтэйгээ  хэрхэн харьцах, ивээн тэтгэгчээ зөв ашиглах зэрэг чадваруудаас голлон нөлөөлнө. Од эрхсийн нөлөөгөөр олон зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд захирагдана. Харин бусдад болон өөртөө үл итгэх байдлаас зайлсхий. Өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэх боломж гарна. Харин мэргэ төлгөнд хэт итгэж болохгүй.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр аливаа шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Өмнө нь гаргасан алдаагаа давтаж болзошгүй тул анхаар. Мэдлэгээ тэлж, өөрийгөө боловсруулахад хамгийн тохиромжтой цаг үе тул та боловсролын түвшингээ дээшлүүлэхэд анхаар. Уран бүтээлийн эрэл хайгуулыг өчүүхэн зүйлээс ч хай. Дотоод сэтгэлээс гарч буй эерэг сайхан энергиэ бусдад түгээ. Ажилдаа ханцуй шамлан ор. Түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийх, судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл олж авах магадлалтай. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Санхүүгийн болон гэр бүлийн хүрээнд үүссэн нөхцөл байдлаас гарах арга олохдоо ухаалаг хандахыг танд зөвлөж байна. Ойр дотныхон, ах дүүстэйгээ харилцан ярилцах нь сэтгэл зүйд тань сайнаар нөлөөлнө. Зарим хүмүүс ажил хэргийн хамтрагч, заяаны хань зэрэг чухал сонголтууд хийх  бололтой. Өөрийн сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав.

Хилэнц

Долоо хоногийн эхээр албан тушаал ахих эсвэл цалин нэмэгдэх боломж гарна. Боломжийг алдалгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл. Зарим боломж ахиж олдохгүйг бүү март. Хэрэв та урлагийн хүн бол авьяас чадвараа уран бүтээлдээ бүрэн зориул. Ундарсан эрч хүчээр ид шидийг бүтээж чадна. Шинэ мэдлэг эзэмших орчин үеийн шинжлэх ухаан судлахад сайн. Бодит байдлыг зүрх сэтгэлээсээ илүү оюун ухаанаар хар. Нийгмийн хөгжил болон тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй  оролцоно. Хайр дурлалын асуудалд дүрсхийсэн тэвчээргүй зан хэрэггүй. Аливаа зөрчилд зөөлөн нь хатуугаа дийлдэг зарчмыг баримтал. Хэт төгс байдлыг хайртай хүнээсээ бүү шаард. Зарим хүмүүс гадаад өнгөнд хууртахаас болгоомжил.

Нум

Долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сэтгэл хөдлөлдөө  авталгүй   төсөв   ба   тогтмол   орлогоо хяна. Шинээр хөгжиж буй гарааны компаниудад таатай байна. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Урт хугацааны хамтын төслөө хэрэгжүүлэхэд санаа нэгтэй найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Танд алдаа оноогоо зөв хүнээр дүгнүүлэх боломж гарна. Уран бүтээлч хүмүүс шүүмжлэл сонсоход тохиромжтой цаг. Өөрийн хүчин чармайлтаар мэргэжлийн хувьд шинэ түвшинд гарах сайхан боломж олдоно. Долоо хоногийн сүүлээр та эрчимтэй үйл ажиллагаагаа багасгаж залхуурах нь эхэлсэн ажлаа дуусгахад саад болно. Эрч хүч буурч, дархлааны систем суларч магадгүй. Халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Хаа нэг тийш хол явбал хэн нэгний хүсэн хүлээсэн зочин нь байх болно. Өөрийн дуртай зүйлдээ хайртай хүнээ хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ түүнийхээ сонирхлыг хүндлэн дага.

Матар

Долоо хоногийн эхнээс өөрийн зорилгоо зөв тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж шийдвэр гаргахдаа цаг алдана. Хэт хөнгөн зан гаргаж, анхаарлаа сарниулж болохгүй. Хэрүүл маргаанд оролцох магадлалтай.  Бодлогогүй хэлсэн үг нэр хүндэд муугаар нөлөөлнө. Та хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол зоригтой хэрэгжүүлж эхэл. Хувь заяа гэнэт эргэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэнддээ анхаар. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Хэт их нягт нямбай байдал, нарийн гүйцэтгэл шаардсан ажил хийж болохгүй байна.

Хумх

Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралаа өөрчлөх зэрэг шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Зарим хүмүүс амархан мөнгө олох гээд эд хөрөнгөө алдах эрсдэл байна. Сайн танихгүй хүмүүст бүү итгэ. Долоо хоногийн дундуур ажлаа нягт нямбай биелүүлэх чадвар өндөр байна. Гэхдээ хөндлөнгийн саад гарч ирнэ. Аливаад тайван бай, гэхдээ байр сууриа хатуу хамгаал. Муу бодолд өөрийгөө бүү удирдуул. Шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах боломжийг энэ цаг үед бүү алд. Хосуудын харьцаа хайр дурлал гал цоггүй, нэгэн хэмийн уйтгартай болж магадгүй. Хайртай хүндээ шинэлэг зүйл сюрприз барь. Долоо хоногийн сүүлээр та ойр дотны хүмүүсээсээ баяр хөөртэй мэдээ авна. Шаардлагатай бол та өөрийнхөө аз жаргалын төлөө бусдад саад болох хэрэггүй. Гадуур гарч худалдаа хийх эсвэл айлд зочлох боломж гарна.

Загас

Долоо хоногийн эхээр амьдралд муугаар нөлөөлөх хүмүүсээс зайлсхий. Мөнгө ихээр зарцуулахад хүрч болзошгүй. Танд сэтгэл гутрал заналхийлж байна. Яг энэ цагт сэтгэлийн тэнхээ хамгийн чухал байна. Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө хяна. Долоо хоногийн сүүл рүү таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдал тань удирдлагаасаа болон бизнесийн түншүүдээс өндөр үнэлэгээ авна. Гэхдээ эрч хүч буурах тул чухал зүйлд цагаа зарцуул. Мөн эрүүл мэндэд аюул учирч болзошгүй. Сайн дураар буяны үйлсэд нэгд.