Дэлхий нийт “Covid19“ тахалд нэрвэгдэж айдаст автсан энэ үед “Энх эсэн болтугай” хэмээх дуу дуулагдаж монгол түмний амны билгээс ачдын билэг хэмээн билэгшээж цэнхэр дэлхий даяар энх эсэн болохыг ерөөсөн.

 

Яруу найрагч Ч.Чимэд, Хөгжмийн зохиолч С.Дашнямын хөгжим “Энх эсэн болтугай” дууг хамгийн анх Зууны манлай хос дуучин С.Вандан, Д. Дуламсүрэн нар дуулж байжээ.

https://www.deezer.com/en/track/132614336

Харин түүний хүү В.Баттулга, охин Б.Дуулимын хамт “Энх эсэн болтугай” дууг шинэчлэн дуулсан нь олны талархалыг ихэд хүлээв. Аав ээжийн анх амилуулсан уран бүтээлийг хүү, зээ хэрхэн амилуулсанг энэ хувилбараас сонсох боломжтой.

“Энх эсэн болтугай” уран бүтээлийг С.Вандангийн гэр бүл амиулуулах хувьтай ажээ. Хэн нь сайн амилуулсанг та бүрэн дор бүрнээ тунгаах буй заа.