Хэн хэн нь хоёр дахь амьдралаа үүсгэн нийлсэн гэр бүл бол Найруулагч Д.Галхүү, жүжигчин Т.Хулан нар юм.

Тэднийг сайн найруулагч, сайн жүжигчин гэдгээр нь кино уран бүтээлүүдээс нь бид андахгүй болсон. Харин тэд UBS телевизээс зохион байгуулсан “Бидний цагаан сар” баярын нэвтрүүлэгт оролцох үеэрээ бас нэгэн нууц авъяасаа үзэгч олондоо дэлгэв.

Тэд уг нэвтрүүлэгт Монгол улсын Гавъяат багш Л.Галмандахын хөгжим, МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуулан олон түмэнд хүргэсэн “Хайрт минь чи дуугаа дуулаач” уран бүтээлийг өөрсдийн өнгө аясаар дуулав.

Мэргэжлийн дуучдаас дутахгүй “чамгүй” дуучид гэдгээ баталсан тэдний дуулалсан хувилбараар уг дууг сонсох дуртай үзэгчид бий болж магтаалд булуулж байгаа сурагтай.