“Хайрын дууч” хэмээн нэрлэгддэг дуучин С.Сэрчмаагийн хувийн амьдрал нуугдмал байдаг. Тэрээр өөрөөсөө нилээд хэдэн насаар ах Ж.Баярт гэх Өвөрмонгол залуутай анхны амьдралаа эхлэж хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон.

Саяхан СУИС-д Магистрийн зэрэг хамгаалсан тэрээр хоёр охинтой. Харин сүүлийн хэд хоног С.Сэрчмаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж явна уу гэх яриа олны чихийг дэлсээд авав.

Түүний цахим хуудсанд оруулсан зураг нь энэхүү таамгыг батлах мэт. Буяны тарга уу, бүл нэмж байна уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.