Загвар өмсөгч Ээгий найз бүсгүйдээ гар хүрдэгээ батлалаа

Гэр бүлийн амьдралаараа олон нийтийн анхааралд өртсөн хосууд бол Загвар өмсөгч С.Эрдэнэцогт буюу Ээгий, найз бүсгүй Ганчимэг нар юм.
Архидан согтуурч, найз бүсгүйдээ гар хүрдэг талаар нь найз бүсгүй Г.Ганчимэг нь олон нийтэд дэлгэж төдөлгүй манай хүнд ямар ч буруу байхгүй та нар худлаа гүтгэлээ хэмээн уйлан дуугаран мэдэгдэл хийсэн.

Харин Ээгий өөрийн нэрийг цэвэр авч үлдээхийг хүссэн үү гэлтэй “Зэвүүн Talk show”-д оролцсон юм. Тэрээр уг нэвтрүүлэгт оролцох үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байснаа өөрийн амаар ярьсан юм.

Тэрээр
-Би уур хүргээд байхаар нь багалзуурдаад ор руу шидсэн
-Холд гээл хөл рүү нь өшиглөсөн
-Намайг маш их харддаг байсан болохоор миний уур их хүрдэг байсан” гэхчилэн ярьсан нь түүнийг найз бүсгүйдээ бие болон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байснаа өөрөө батласан юм.

Залуу гэр бүлүүд тэр тусмаа бүсгүйчүүд маань хэн нэгний дарамт шахалт дор битгий амьдраасай. Эмэгтэй хүн жаргах гэж л энэ хорвоод ирдэг юм шүү. Загвар өмсөгч Ээгий түүний найз охин Г.Ганчимэгийн хэрэг “гэр бүлийн хүчирхийлэл” зүйл заалтаар шалгагдаж байгаа билээ.