Монголын рок попын урлагт 25 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисан цөөн хамтлагийн нэг бол Камертон юм. Тэд энэ жил ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөжээ.


Үнэнч фэнүүддээ барьсан эхний бэлэг #25 нэртэй шинэ уран бүтээл юм. Уг уран бүтээлийн үгийг O.Z бичиж, хөгжмийг Д.Болд хийжээ. #25 дууны хамгийн том онцлог нь энэ дууны шүлэг нь “Камертон” хамтлагийн дуунуудын нэрсээс бүтсэн байх ажээ.