Жүжигчин Т.Хулан: Буруу ойлголтоо зас гэж хэлье


Драмын театраар овоглон уран бүтээлээ хийж явсан жүжигчин Т.Хуланг “Сарны нулимс”-ын Цоомоо, “Лусын дагина”-ын Гүнж, “Норовын намтар”-ын Жимсээ гэх зэрэг дүрүүдээр нь андахгүй мэднэ.

Найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн гэрийн сайн эзэгтэй үүрэг гүйцэтгэх болсон тэрээр сүүлийн үед нам гүмхэн байна. Тэрээр хүмүүсийн нэгэн буруу ойлголтыг засч залруулахыг хүсчээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Намайг зөвхөн нөхрийнхөө /Д.Галбаярын / уран бүтээлд ордог гэж хэсэг хүмүүс яриад бичээд байдаг юм. No no no шүү хүмүүсээ. Би нь 2004 оноос одоог хүртэл тайз дэлгэцийн 40 гаруй уран бүтээлийн ард гарчээ. Монголынхоо 20 найруулагчтай хамтран ажиллаж суралцаж явсан байдаг шүү. Жишээ нь: Найруулагч Отгонбаяр, Сэр-Од нарын бүтээл “Хадмын хайр” кино маань IPTV-д орсон байгаа. Буруу ойлголтоо зас гэж хэлье.” гэжээ.

Хөөрхөн Хулан зарим хүмүүсийн буруу ойлголтод тайлбар өгөхийн сацуу шинэ киногоо рекламдаад авав.