“The Voice of Mongolia” тэмцээнд оролцож өөрийн авъяасаа гайхуулан “Усны тунгалаг тамирын гол” дууг уянгат хоолойгоор амилуулсан Б.Доржпагма гэх охиныг хүмүүс мэр сэр мэдэх болсон.

Үүний дараа шуугианы эзэн хөтлөгч Н.Санжсүрэнтэй үерхэж байгаагаа зарлаж олны хэл аманд өртөөд авсан. Хосууд хайрын түүхээ баталгаажуулж түүний анхны “Дэмий” уран бүтээлийн клипэнд тоглоод авсан.

Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүхэн зүгээр л шоу байсан, клипэнд тоглож өгсөнд баярлалаа ахаа хэмээн харилцаагаа дуусгаж байгаагаа эвтэйхэнээр зарласан. Гэвч тэдний хайр сэтгэлийн холбоо жинхэнээсээ байсныг Donna баталлаа. Тэрээр “Бусдыг хайрлалаа гээд намайг муу хэлэх нь холгүй байна” хэмээсэн нь Н.Санжсүрэнг хайрлахад багагүй эр зориг шаардаж байгааг илтгэх мэт.

Дуулиант хосууд цаашид хэрхэхийг харах л үлдлээ.