Нийтийн дууны нэгэн тод өнгө бол шинэлэг дуучин Э.Чулуунчимэг юм. Тэрээр уран бүтээлүүдээрээ үзэгч олныхоо сонорыг мялаадаг бөгөөд хамгийн сүүлд “Аавдаа” хэмээх уран бүтээлээ хүргээд байгаа билээ.

Ээжийн түшиг тулгуур, энхрий үр Б.Аялгуу нь өдгөө том охин болсон. Гарын хоолоороо үргэлж ээжийгээ дайлж, халамжлан байдаг Б.Аялгуу ээжийнхээ хувцасаар гоёх дуртай гэнэ шүү.

Ээжтэйгээ хамтран “Хамгийн гоё хайр”-аа дуулж, авъяас чадвараа гайхуулаад авсан бяцхан охин ээж шигээ мундаг дуучин болохыг үгүйсгэх аргагүй.