Монголын загварын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг бол “Мөнхийн залуу” тодотголт Э.Одгэрэл юм. Өдгөө жаран нас руу дөхөж яваа ч өнөөдрийг хүртэл салбартаа тэргүүлсээр яваа загвар өмсөгч, топ модел билээ.

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг хорин настай үеийнх шигээ одоо ч үргэлж залуу сайхнаараа олны анхаарлыг татсан хэвээр байгаа билээ.