Монголоос илүү японд алдаршсан уран бүтээлч бол Дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр юм.

Тэрээр 1989 оны 8-р сард Токио хотноо зохиогдсон, 7 дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд өөрийн зохиосон “Ээжийн бүүвэй” дуугаараа оролцож, гран-при шагнал хүртсэн. Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ.

1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг “Коохакү Үта-гассэн”-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан.

Тэрээр өөрийн 1997 онд байгуулсан “Оюунтүлхүүр” сангаараа дамжуулан хүүхдүүдэд тусалдаг. Уран бүтээлээсээ илүү хувийн амьдралдаа цаг зав гаргах болсон дуучин Д.Оюунтүлхүүр одоо ч хөөрхөнөө.