Улсын харцага Т.Баасанхүү, Х.Гантулга нар Онцгой байдлын албаны ажилтан бүсгүйд “Сюрприз” барив

Шилдэг 8 харцагын буянтай үйлс

Монголын үндэсний бөхийн холбоо, Грийн шоу продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд 2021 оны 03-р сарын 14-ний өдөр шилдэг 8 харцага тойргоор барилдах гэж байна. Уг барилдаан маргааш болох бөгөөд бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийжээ. Шилдэг 8 харцага маань сайн дураараа допингийн шинжилгээ өгөх хүсэлт гаргасан мөн хувь хувиасаа 500 мянган төгрөг гарган гудамжинд наймаа хийдэг бүсгүйчүүд, орцны жижүүр хийн хүүхдийнхээ сургалтын зардал олдог эгч, ТҮК-ийн ажилтан зэрэг хүмүүсийг урамшуулаад байна. Өчигдөр л гэхэд Х.Гантулга, Т.Баасанхүү нар Онцгой байдлын ар гэрээ авч явдаг 3 охинтой, нөхөр нь рүнд өвчтэй, Галын шуурхай албаны ажилтан бүсгүйд 1 сая төгрөгөө хандивлаж буянтай үйлс бүтээлээ.

Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

“ХИЙМОРЬ” ТӨСӨЛ