Жиргээнд ‘azusagakuyuki’ гэх хаягтай мотоспортын залуухан тамирчин бүсгүй олны анхаарлыг ихэд татдаг байжээ. Түүнийг 16 000 гаруй хүн дагадаг байна. Тамирчин бүсгүй жиргээнд мотоцикльтой зурагтай голчлон жиргэдэг байна.

Гэвч бодит байдал дээр түүнийг ямар хүн болохыг хэн ч харж байгаагүй аж. Харин түүний хэн болох нь санаандгүй байдлаар толины тусгалд харагдаж мэдэгдсэн байна.
Бодит байдал дээр тус тамирчин нь эмэгтэй хүн биш харин 50 настай эрэгтэй мотоспортын тамирчин байжээ.

Тэрбээр Faceapp шиг апп ашиглан ийнхүү дүр төрхөө өөрчилж байсан аж.