Цахимд ковид эмчилгээний талаар нэгэн иргэн үзэл бодлоо нийтэлсэн байна. Тэрээр Ковидын шинжилгээ эерэг гараад эмнэлэгт хэвтсэн юм.

Дараах дутагдалтай асуудлууд байнаа.

1-рт шинжилгээний цэгээ нэмэх, хариуг түргэн шуурхай гаргах.

2-рт Эмчилгээ гээд витамин C болон D өгөөд л боллоо.

3-рт Толгой өвдөж байна. Жаахан халуурч байна гэхэд тэгдэг юм аа. Хөнгөн байна аа гэх юм. Дотор эрхтэнд үрэвсэл явагдаж байгаа эсэхийг оношилж шалгахгүй юм.

4-рт Хэрвээ хөнгөн үед нь 2 витаминаар эмчилчихдэг бол гэрээр эмчлээд, хүндэрч буй эсэхийг нь оношлоод, эмнэлгийн хяналтанд авах шаардлагатай бол эмнэлэг рүүгээ авч явмаар байна.

5-рт Хамгийн гол нь хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд гарч буй зардал нь нэг өвчтөнд үсрээд л нэг сая төгрөг.

6-рт Ковидын оношилгоо, эмчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг олон нийтэд ойлгомжтойгоор ил болгох хэрэгтэй байна” гэжээ.