Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.

Тэгвэл шоуны эхний дугаар /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо.

Олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэдэг шоунд Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо нарын уран бүтээлчид оролцож буй.

Сошиалд эрэгтэй оролцогчдыг эмэгтэй болгож хооронд нь царайгаар нь өрсөлдүүлжээ.

Таны бодлоор хэн бэ?