Монголын рок попын тогоонд шинэлэг өнгө төрхөөр үзэгч, сонсогчидтойгоо уулзсан хамтлаг бол “Бид4” хамтлаг. Анх “Камертон2” шоунаас төрөн гарсан тус хамтлаг хоёр гишүүнээ сольсон ч уран бүтээлээсээ бараг завсарлага аваад байгаа.

Харин тус хамтлагийн ахлагч Замбалгарав болон Б.Оргил нар соло уран бүтээл хийж, өөрийгөө өөр өнцгөөс харуулахаар шийдсэн түүний сонголт буруудаагүй гэгддэг. Б.Оргилын бие дааж гаргасан “JeTaime”, “Loving you” болон реппер NMN-тэй хамтран гаргасан “Энэ удаа” зэрэг дуунууд хит болж байсан түүхтэй.

Уран бүтээлээрээ л олны өмнө гардаг тэрбээр энэ удаад аав болсон, охин нь нэг нас хүрсэн болохыг мэдэгдлээ. Хувийн амьдарлаа тас нуудаг тэрбээр ийнхүү охиноо ил гаргалаа.