“Ододтой бүжиглэе” шоуны авьяаслаг оролцогчид ням гараг бүрийн орой үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байна. Тус шоуны оролцогч дуучин Б.Маралжингоо хасагдах шатны эхний даваанаас шалгарч чадсангүй.

Эршүүд зантай, чадварлаг дуучин маань “Эмэгтэйлэгээ барьж дийлэхээ байлаа. Үнэхээр хичээсэн хамтран бүжиглэгч залуудаа баярлалаа. Чи минь надтай биш өөр хэн нэгэнтэй байсан бол үлдэх л байсан” хэмээн өөрийгөө голжээ.

“Яг түүн шиг” шоуг доргиож чадсан тэрбээр бүжгийн урлагаар хичээллэж, богинохон хугацаанд сайхан байсандаа талархлаа илэрхийлжээ. Харин түүний фэнүүд хайртай дуучнаа эрт хасагдсанд нь гомдолтой байгаа илэрхийлжээ. Нэгэн фэн нь “Маралжингоо шиг олон фэнтэй хүн яасан бага мессеж санал авчихваа” хэмээн харууссан байна.


Б.Маралжингоодоо цаашдийн уран бүтээлд нь амжилт хүсэн ерөөе.