COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар өвчлөл, нас баралт ихэсч, нийгэм, боловсрол, эдийн засгийн томоохон хямрал гарсан.

Үр дүнтэй, аюулгүй вакцин дэлхийн хэмжээнд яаралтай шаардлагатай байна. 2020 оны 12-р сарын 31-ний өдөр ДЭМБ-аас COVID-19 мРНХ вакцин BNT162b2-ийг яаралтай горимд хэрэглэх жагсаалтад оруулсан бөгөөд жилийн өмнө дэгдэлт эхэлснээс хойш Pfizer-BioNTech вакцин нь ДЭМБ-аас яаралтай баталгаажуулалт авсан анхны вакцин болсон билээ.


Өөрөөр хэлбэл ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca зэрэг вакцинуудыг албан ёсоор бүртгэж аваад буй. Манай улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан.


ДЭМБ-аас 50 хувиас дээш үр дүн өгч байгаа вакциныг “Үр дүнтэй” гэж тооцдог. Pfizer вакцин зургаадугаар шатны туршилтуудын дүнгээс харвал 95 хувийн үр дүнтэй гэсэн судалгааны бүтээл гарсан. Хүний биеийн эсийг бөмбөг шиг хэмжээтэй гэж үзвэл энэ вакцин зүү шиг бөгөөд эсэд саадгүйгээр орж, шууд үйлчилнэ. Нэн шинэ төрлийн энэ вакцин үр дүн өндөртэйгээс аюулгүй гэдгийг ДЭМБ баталж байгаа.
Тэгвэл ДЭМБ-аас албан ёсоор Pfizer вакциныг албан ёсоор бүртгэсэнтэй холбоотойгоор гэрэл зурагчин Maddie McGarvey 2020 Оны 10-р сард Мичиган дахь үйлдвэрт зочилж дараах гэрэл зургуудыг авсан байна.