Бутан улс ЕСӨН өдөрт 500 000 хүнийг вакцинд хамруулжээ

Есөн өдрийн дотор хагас сая хүнд COVID-19-ийн эсрэг вакцин хийж дархлаажуулсан мэдээг НҮБ-ын хүүхдийн сан мэдээллээ. Ийнхүү олон нийтийг вакцинжуулахад д эрүүл мэндийн сайн дурынхан маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ийнхүү эрчимтэй вакцинжуулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас вакциныг сэрүүн орчинд хадгалах нөхцөл, сургалт, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр тусалж, дэмжсэн аж.

Тус улс нь 2019 оны байдлаар 763,092 хүн амтай бөгөөд ийнхүү хүн амынхаа дийлэнх хувийг амжилттай вакцинжуулаад байгаа нь энэ юм.

Тус улсад коронавирусний нийт 900 тохиолдол бүртгэгдэж нэг хүн нас барсан бөгөөд нийт 874 хүн эдгэрсэн байна. Одоогоор 25 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.