Дэлхийн хөгжимийн түүхэнд хамгийн үнэ цэнэтэй нөлөө бүхий репэрүүдийн нэг домогт DMX 50 насандаа таалал төгслөө.

1970оны 12сарын 18нд АНУ-д Earl Simmons маань төржээ.

Тэрээр 1991оноос эхлэн өөрийн дуулах карьераа эхэлсэн бөгөөд өвөрмөц үглэлт, хоолойны өнгө зэргээрээ ялгагдаж реп нэрээ DARK MAN X буюу DMX болгосон байна. DMX бол гайхалтай Репэр, хөгжимийн зохиолч, жүжигчин, продюсер юм.

Анхны цомог нь 1998 онд It’s Dark and Hell İs hot нь гарсан даруйдаа эхний 7хоногтоо 250 мянган хувь борлогдсон байдаг. Харин хамгийн алдартай дуунуудынх нь нэг болох PARTY UP сингл бүхий цомогоо 1999онд “And then there was X” нэртэй гаргаж байж.
Жүжигчиний карьерийн хувьд 1998онд бусад хипхоп реп одууд болох Nas, Method man, T-boz нартай хамтран “ BELLY” киноноос эхлэв. Үүний дараагаар тулааны местар жүжигчин алдарт Жет-Литэй хамтран “ Romeo Must Die “ -2000онд. Мөн СтевинСегалтай хамтран ExitWounts-2001онд , 2003онд дахин ЖетЛитэй хамтран “ Cradle 2 the Grave” гэх мэтчилэн 20 орчим кинонд тоглосон юм байна. Хамгийн сүүлд 2020онд “Fast and Fierce: Death Race”кинонд тогложээ. Маш олон тв шоу реалитте шоунд оролцож байсан нь түүнийг хэр их чадварлаг авъяастайг харуулж байна.


Нийт студийн 8цомог, 5 completion album. 2 episode, 1 mixtape, 46single, мөн 17 хамтын уран бүтээлийн альбумууд дээр ажилсан юм байна. Мөн тэрбээр Грэмми авардсд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан юм байна.

Дэлхийн хөгжимийн ертөнц нэгэн агуу эрхэмээ алдлаа.

DMX /1970:12:18-2021:04:09/