Говь цэнхэр нутгаа голт зүрхнээсээ магтан дуулдаг МУГЖ, дуучин Т.Батсайхан Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Тeатрын томилогдож, ажлаа хүлээн авчээ.
Түүний хувьд дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарч “Ханьсахын жаргал”, “Зүрхэнд буйлдаг говь”, “Бодолд өнжсөн хайр” зэрэг олон дуутай. Харин сүүлийн үед урлагаасаа түр хөндийрч, хувийн бизнес эрхэлж яваа сурагтай байсан юм.


Дуучин Т.Батсайханыг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас Театрын даргад нийцэхгүй гэх дүгнэлтийг гаргаж байсан гэдэг. Гэвч аймгийн албан тушаалтнууд уг дүгнэлтийг үл хайхран даргын суудалд суулгасан бололтой.


Тэд “Говь нутгийн хүү Монголын хүү болж мандаад 1997 оноос ажил амьдралын гараагаа эхэлж байсан халуун өлгийдөө эргэн ирлээ. Өмнөговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болох Хөгжим жүжгийн театр маань улам сайн сайхан хөгжих болтугай” хэмээн ерөөж тамга тэмдэгийг гардуулан өгчээ.