Ирэх зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор УБЕГ-аас энэ сарын 10-наас шилжилт хөдөлгөөнийг зогсоож буйгаа мэдэгдсэн.


Мөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг https://election.burtgel.gov.mn/ харах боломжийг олгож байгаа.
Гэтэл зарим гэрийн хаяг дээрээ ганцаараа болон хоёулаа амьдардаг иргэдийн мэдээлэлд нэр бичигдээгүй 15 жагсаалтын самбарыг оруулжээ.
Жишээлбэл, Налайн дүүргийн иргэн Д, Баянзүрх дүүргийн иргэн Б нарын хаяг дээр иймэрхүү нэр бичигдээгүй хэрнээ, нэрсийн дэс дугаар бүхий орон зай салбар УБЕГ-ын сайтад орсон байна.


Дээрх иргэд уг асуудлыг хороо, дүүргийнхээ холбогдох газруудад мэдэгдсэн боловч “МЭДЭХГҮЙ” гэх хариултыг өгчээ.

Иргэн та ч бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцаарай.