Нара сошиалд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагджээ

Нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлд хувийн сошиал хаягаа ашиглаж дуу хоолойгоо өргөдөг дуучин Нара цагдаад дуудагдсан гэнэ шүү. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Анандбазарын нарийн бичиг бүсгүй цагдаад өгсөн аж. Энэ тухайгаа дуучин бүсгүй “Заа Сүхбаатар дүүргийн цагдаагаас надруу холбогдож байна. Анандбазарын нарийн бичиг эмэгтэйг миний фэйсбүүкээр айлгаж сүрдүүлсэн хэргээр дуудагдаж байна!!! Би бүх чатыг нь удахгүй дэлгэнэ, айлгаж дарамталсан зүйл бнуу гэдгийг!!! Мөн түүнчлэн тэр гомдол гаргасан Б гэгчийн захиралтайгаа харилцсан жинхэнэ дарамтанд орсон байдалтай чатыг ч ил гаргана!!!

Анандбазараа чи амжихгүй ээ за юу?!? Чиний мөнгө эрх мэдэл ард түмний хүчээс илүү давахгүйээ!!!” хэмээн бичжээ. 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр хүний нэр төрд халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллээ баримтжуулж чадаагүй бол худлаа мэдээллийг тараалаа гэж үзэх аж. Уг мэдээллийг анх сошиалд тараасан хүнийг шийтгэх хуультай аж. Худал мэдээлэл цацаад байвал хаадаг, хянадаг юм байна.” гэжээ.