Бүх нийтийн хатуу хөл хорионы цаг үед зөвшөөрсөн 14 чиглэлээс бусад нь ажиллахгүй байгаа. Харин хатуу хөл хорио гадаадын иргэнд үйлчилдэггүй бололтой. Тодруулбал Нарантуул захын замын эсрэг талд байрлах “Япон автомашин мотоциклийн худалдаа” гэх хаягтай мопед худалдаа хэвийн ажиллаж байна.

Таны харж байгаа энэхүү бичлэг бол 2021.04.30-ны өдрийн бичлэг.
Нарантуул захын орчимд бүх газар хаалттай, бараагаа хураасан байхад ганцхан тус газар л нээлттэй, бараагаа дэлгээстэй байгааг дараах зургаас харж болно.

Энэхүү зураг 2021.05.01-ны өдрийн зураг.
Хорио цээрийн дэглэм зөрчин ажилласан тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцох болно.
Бичлэг дээрх энэхүү гадаад эрийг Александр гэх бөгөөд тэрбээр Монголын хууль надад үйлчилдэггүй, би торгуулиа төлөөд гараад ирэх болно хэмээн “саагидаг” бөгөөд бид энэ талаар албан эх сувалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.