“Face of Mongolia” буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн Б.Гүнзаяа “Asian film awards-2017” наадмын улаан хивсний ёслолд оролцсоноос эхлэн карьертаа өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй.

Эх орондоо бус олон улсын хэд хэдэн тэмцээнд амжилт гаргаж, гялалзсан тэрээр өнгөрсөн жил “Miss Universe Mongolia-2019”-д ялалт байгуулж эх орноо төлөөлөн дэлхийн мисстэй өрсөлдөх эрхээ авсан.
“Гоёл”-ын тайзнаа алхаж үзээгүй Б.Гүнзаяа цаашдаа ч “Гоёл”-д оролцохгүй гэж ам бардам ярьсан удаатай.


Хувийн карьераа ахиулахаар хичээж тэрээр хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд оролцдог тэрээр “Эмэгтэйчүүд” группыг ажлуулж эхэлжээ. Энэ группт орсон бүсгүйчүүд дундаас нэг бүсгүйд монголын хамгийн олон эмэгтэйчүүдийг цуглуулж чадсан “Сайхан бүсгүй” группээр дамжуулан 300 мянган төгрөг олгох юм гэнэ лээ.